Онлайнаар худалдан авалт хийхээс өмнө анхаарч харах хэрэгтэй зүйлс

Хүмүүс сүүлийн үед онлайнаар дэлгүүр хэсч, бараа захиалж авах болсон. Гэхдээ онлайн худалдан авалт бүр амжилттай болоод байдаггүй. Зурган дээрхээсээ өөр бараа ирэх, материал нь муу байх, өмсөөд үзтэл хачин харагдах гэхчлэн асуудал олон. Тэгвэл онлайнаар хувцас захиалахаас өмнө анзаарч харах хэрэгтэй хэдэн зүйлсийг та бүхэндээ танилцуулъя.

Модельд өмсгөж харуулаагүй хувцас

Модельд өмсгөж харуулаагүй, зүгээр л өлгөчихсөн хувцсыг захиалж авахаас татгалзаарай. Энэ хувцас нь биед хэрхэн таарах, өмсгөл нь ямар болох, яаж харагдах гээд бүх мэдээллийг зөвхөн модельд өмсгөсөн байдлаас нь харах боломжтой байдаг тул өлгүүрт байгаа хувцсыг шууд авчихаж болохгүй. Өмсөөд үзэхэд таны төсөөлж байснаас тэс өөр ч харагдаж болно.

Өвөрмөц поз авч зогссон модель

Модель өвөрмөц, содон поз авч зогсоод, хувцсаа ч сайн харуулахгүй байх нь буруу. Та ийм хувцас авах гэж яарах хэрэггүй. Магадгүй тэд хувцасны сул талыг ийм төрлийн поз авч нуух гэж оролдож байж ч болох юм.

Таниас өөр биеийн галбиртай моделийн өмссөн хувцас

Өндөр моделийн өмссөн гоёмсог хувцас намхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нь юу л бол. Үүнтэй адил тухайн хувцсыг ямар модель өмсөж, яаж амилуулсан болохыг ажиглах хэрэгтэй. Хэрэв та тус моделиос эсрэг биеийн галбиртай бол захиалга хийхээсээ өмнө ахин нэг бодоорой. Тэр хувцас танд яг ингэж харагдахгүй гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

Загвар өмсөгч гараараа хувцасны зарим хэсгийг халхалж нуусан тохиолдол

Та хувцсаа захиалахаас өмнө бүх талаас нь сайтар харах хэрэгтэй. Харин тэгж харах боломжийг олгохгүйгээр загвар өмсөгч хувцасны зарим хэсгийг гараараа хааж нуусан байвал энэ нь бага зэрэг ноотой байж болох юм. Магадгүй хувцасны асуудалтай хэсгийг гараараа хаасан байхыг үгүйсгэхгүй.

Хэтэрхий ганган чамин фон дээр авахуулсан сурталчилгааны зураг

Зарим тохиолдолд онлайн дэлгүүр ажиллуулдаг хүмүүс загвар өмсөгчдийн авахуулсан зургийг засварлаж, арын фоныг нь хэтэрхий гоё болгож өөрчилдөг. Ингэснээр тухайн хувцас ч мөн адил дагаад сайхан харагдахын зэрэгцээ хүмүүсийн анхаарлыг хувцасны чанарт биш, гоё зурганд татаж худалдан авалт хийлгэдэг байна.

Хувцсыг бүтнээр нь харуулаагүй сурталчилгааны зураг

Хувцсыг бүтнээр нь харах боломжийг олгохгүй, таслаж байрлуулсан байвал тухайн хувцсыг худалдаж авах хэрэггүй. Тэд хувцасны ямар нэгэн онцгүй хэсгийг ингэж нуусан байж болох учраас ямагт гярхай бас ухаалаг байх хэрэгтэй. Эс бөгөөс та мөнгөө хий дэмий үрэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!