“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавь “Никитон” хамтлагийн дуучин үзэсгэлэнт Мишээл

“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавь дуучин Ч.Мишээл рок попын ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа шинэ уран бүтээлч билээ.

Продюсер Б.Чинбат “My Voice” шоуны шүүгчээр ажиллаж байх үед тэрбээр анх 2016 онд тус тэмцээнд орж байсныг зарим сонсогчид санаж буй биз.

Дуучин Ц.Сарнайгийн хувьд шавийнхаа хоолойн тавилт, техник талд нь анхаардаг бол Б.Чинбат продюсерээр нь хамтран ажилладаг байна.

Хөгжмийн зохиолч Б.Чинбатын үүсгэн байгуулсан “One music” продакшны дуучин И.Ч.Мишээл 2020 оноос “Никитон” хамтлагийн дуучин болсон билээ.

Тэрбээр “One music” продакшнтай хамтран ажиллаж, анх “Санаж байна уу” дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Үргэлжлүүлэн “Ээж”, “Хүслээ бод” зэрэг уран бүтээлээ гаргаад буй. Дуучин бүсгүй өөрөө дууныхаа шүлгийг бичдэг байна.

Ингээд үзэсгэлэнт Ч.Мишээлийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!