Жүжигчин О.Дөлгөөн “Инстаграмын хатан хаан” боллоо

“Single Ladies”, “Гацуурхан”, “Сүүлчийн шөнө”, “Учрал”, “Тэнгэрээс буусан од” зэрэг уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн Инстаграмд хамгийн олон дагагчтай Монгол бүсгүй болжээ.

Инстаграмдаа хэр их дагагчтай байна төдийн чинээ нэр хүндтэй, шүтэн бишрэгчтэй байна гэсэн үг юм. Өдгөө 30 настай жүжигчин бүсгүй маань 566 мянган дагагчтай болсноор инстаграмын хатан хаанаар тодроод байна.

Урьд нь дуучин Ука буюу Д.Уламбаяр хамгийн их дагагчтай хэмээн нэрлэгддэг байсан бол одоо 546 мянган дагагчтайгаар 2-р байранд явж байгаа аж. Харин 3-р байрыг 460 мянган дагагчтай жүжигчин А.Ганчимэг эзэлж байна.

Ингээд жүжигчин бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

О.Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй айлын дундах нь юм. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл.

Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн.

Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жүжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэргээ хамгаалсан байна.

Үргэлжлүүлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.

О.Дөлгөөн 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээж, үзэгчдийн танил болж байв.

О.Дөлгөөн 2017 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор магистрт суралцаж эхэлсэн.

Тэрбээр суралцаж байх хугацаандаа Монголд ирж “Single ladies” киноныхоо гуравдугаар ангид, мөн хамгийн сүүлд 2019 онд Хувьсал продакшны бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

Түүний ханийг М.Очироо гэдгийг сошиал хэрэглэгчид сайн мэднэ. Залуус “Positive Mongolia” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, гэр бүлийнхээ талаар ярилцсан байдаг.

Орчин цагт зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг хүн бүр эрхэмлэх болсон. Жүжигчин О.Дөлгөөн ч гэсэн өөрийн фитнессээр хичээллэж буйгаа цахим орчинд хуваалцдаг билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!