Галзуу мэт боловч хэрэг болох сонирхолтой 16 лайфхак

Айл бүрт ямар ч асуудлуудыг шийдэж чаддаг овсгоотой хүмүүс байдаг бөгөөд тэд олон зүйлсийг хачирхалтайгаар шийдсэн байдаг. Бид өнөөдөр зарим овсгоотнуудын адал явдалт шийдэмгий байдлыг та бүхэнтэй хуваалцаж байна.

1. Хэрэв танд зүү сүвлэх хэцүү байдаг бол шүдний сойз ашиглаарай.

Та шүдний сойзны үсэн дээр утсаа тавьж дээрээс нь зүүгээ тавиад зөөлөн дараарай. Үүний дараа зүүний нүхээр гарч ирсэн гогцоог татаарай. Хэрэв гогцоог татахад хэцүү байвал өөр зүү ашиглаарай.

2. Хүүхдүүдээ зугаацуулах гайхалтай арга

Та хүүхэддээ үнэтэй, шинэ тоглоом авч өгөхийн оронд гал тогооны спонжоор тоглуулж болно. Гал тогооны спонж нь хүүхдийн тоглоомноос хямд бөгөөд аюулгүй. Яг л лего тоглоом шиг таны хүүхэд үүгээр юу ч барьж тоглож болно. Мөн нэг тал нь ширүүн учир ямар нэг барилга барьж тоглоход маш хялбар юм.

3. Аялагчын зөвлөгөө. Ингэснээр та зочид буудлын хөшгийг ямар ч гэрэл оруулахгүйгээр хаалттай байлгах боломжтой.

4. Бугуйвчаа өөрөө зүүх шилдэг арга.

Та өөрийн үсний хавчаараа ашиглан бугуйвчаа өөрөө зүүж болно. Ихэнх унждаг бугуйвчнууд өөрөө зүүхэд маш хэцүү байдаг учир та үсний хавчаараа түгжээний нэг талаас татаад түгжиж болно.

5. Хүүхдийнхээ хуучин усан сангаар нохойдоо ор хийж өгөөрэй.

6. Зөөврийн компьютертээ гутлын хайрцгаар гэрлийн халхавч хийгээрэй.

7. Хэрэв аяга таваг угаагч тань хатааж дууссан ч нойтон хэвээр байвал алчуур ашиглаарай.

Аяга таваг угаагчийн хаалган дээр алчуур өлгөөд 10 минутын турш хаагаарай. Алчуур нь бүх чийгийг шингээх болно.

8. Дэлгүүрээс худалдаж авсан энгийн бялуугаараа гайхалтай амттан хийж болно.

Жимстэй бялуугаа аяганд хийгээд дээрээс нь крем хийгээрэй. Ингээд л таны амттан бэлэн боллоо.

9. LEGO тоглоомыг хурдан цэвэрлэхийн тулд угаалгын уутанд хийгээд аяга таваг угаагчинд хийнэ.

10. Үрлэн улаан лоолийг хэрхэн хялбараар хэрчих вэ?

Үрлэл лоолийг хялбараар хэрчихийн тулд ямар нэгэн савны хавтгай тагны доор байрлуулаад хутгаар ингэж зүснэ.

11. Гал тогооны эргэн тойрныг мөөгөнцөрөөс хэрхэн салгах вэ?

Хэрэв гал тогооны эргэн тойрон мөөгөнцөртсөн байгаа бол тариуранд цайруулагч бодис хийгээд мөөгөнцөртэй хэсэг рүү шахаарай. Ингэснээр хөгц толбо маш хурдан арилна.

12. Үсний сэнсий тусламжтайгаар сунасан үсний боолтоо хэвийн болгоорой.

Та үснийхээ сэнсийг хамгийн халуун горимд нь тохируулаад силикон гадаргуутай үсний боолтоо хэвэнд нь оруулаарай.

13. Хэрэв та сэндвич хийгчээ цэвэрлэхийг хүсэхгүй байгаа бол сэндвичнийхээ 2 талд хүнсний цаас ашиглаарай.

14. Миний өглөөний цайны нэг сарын өөрчлөлт. Илүү хялбар аргаар эрүүл хоол бэлтгэсэн.

15. Хэрэв та уут багцлагчтай бол нэг гараараа 5 уут барих ямар ч асуудалгүй.

16. Оймс урагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв таны оймс гутлын үрэлтээс болж маш хурдан урагдаж цоордог бол нимгэн хямдхан оймс худалдаж аваад дуртай оймсныхоо гадуур өмсөөрэй. Ингэснээр хөлсийг илүү сайн шингээж таны хайртай оймсийг хамгаалж өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!