Өөрийн дутагдал, сул талаа хүлээн зөвшөөрч, үүнээсээ огт ичилгүй амьдардаг өвөрмөц дүр төрхтэй алдартнууд

Өв тэгш хүн гэж байдаггүй ч, зарим хүмүүс бүх өө сэвээ халхалж, төгс төгөлдөр мэт харагдахыг хүсдэг. Ялангуяа инстаграм инфлюнсер болон алдартай одууд бидэнд үргэлж төгс төрхөө харуулахыг зорьдог билээ. Гэхдээ тэдэн дундаас зөвхөн өөрөөрөө байхыг илүүд үзэж, өөрийн өө сэвийг ч нуулгүй харуулдаг цөөнгүй хэдэн одууд бий.

Кира Найтли

Ихэнх алдартнууд шүдээ янзлуулж, Холливууд инээмсэглэл хийлгэж, төгс болгодог. Харин Британийн жүжигчин бүсгүйн тухайд шүдээ тэгшлүүлж, аппарат зүүхийг хүсээгүй. Түүний бага зэрэг далий ургасан шүд нь бүсгүйн инээмсэглэлийг улам бүр чимдэг гэх бөгөөд тэрээр шүдэндээ хамгийн их дуртай гэнэ. Мөн тэрээр бусдыг хуулбарлан дуурайж, нэг хэвэнд цутгасан мэт ижил шүдтэй болохыг хүсдэггүй болохоо ч илэрхийлж байсан удаатай.

Кейт Мосс

Алдартай загвар өмсөгч бүсгүй нь бусад моделиуд шиг шугам шиг тэгшхэн хөлтэй биш. Түүний хөл бага зэрэг майга мэт боловч энэ нь түүний амжилтанд саад хийж чадаагүй юм. Тэрээр алхаагаараа хөлнийхөө майгыг нууж чаддаг төдийгүй урт банзал, сул өмд зэргийг өмсөж сул талаа халхалдаг.

Парис Хилтон

Парис Хилтон үзэсгэлэнтэй, сайхан бие галбиртай, чинээлэг гээд ямар ч дутагдалгүй мэт санагддаг. Гэсэн ч түүнд ч бас дутагдал бий. Түүний дээд зовхи нь нүд рүүгээ дарж орсон буюу унжгар. Тэрээр нүүр будалтын ачаар тус дутагдлаа нууж чаддаг. Өөр нэгэн сул тал гэвэл тэрээр 173 см өндөр боловч 43 размерын гутал өмсдөг нэлээн том хөлтэй.

Каяли Женнер

Каяли 5 настай байхдаа эгчтэйгээ нуугдаж тоглож байгаад хашаа давж унаж, гуяа төмрөөр зүссэн байна. Үүнээс хойш тэрээр гуяндаа маш том сорвитой болж үлдсэн. Гэсэн ч тэрээр сорвио огт нуулгүйгээр богино банзал, шорт зэргийг өмсдөг. Энэ нь түүний өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлах нэгээхэн хэлбэр аж.

Селена Гомез

Дуучин бүсгүй мөн өөрийн инстаграм хуудаснаа гуяны дотор талдаа том сорвитой зургаа нийтэлжээ. Тэрээр бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарын үеэр том сорвитой болж үлдсэн бөгөөд үүнийгээ ил гаргасан хувцас өмсөхөөс татгалздаг байж. Гэсэн ч цаг хугацааны эрхээр өөрийгөө хүлээн зөвшөөрч, сорвио нуухаа больсон байна.

Кэтрин Зета-Жонс

Жүжигчин бүсгүйн хүзүүнд байгаа жижиг сорвийг хүмүүс бараг анзаардаггүй. Тэрээр хүүхэд байхдаа өвдөж, хоолой хэсэгтээ нүх гаргаж, гуурс шургуулан, үүгээр дамжуулан амьсгалдаг байсан аж. Азаар Кэтрин богино хугацаанд эдгэрсэн бөгөөд одоо түүнд зөвхөн сорви л үлдсэн.

Женнифер Гарнер

Жүжигчин бүсгүйн хөлийн хуруунууд төрөлхийн эвгүй байрлалтай. Чигчий хуруу нь ядам хуруунд наалдаж байрласан байх бөгөөд ямар ч гутал өмссөн тус байрлалаар л байх аж.

Эштон Катчер

Жүжигчин залуугийн баруун хөлийн долоовор болон дунд хуруу нь хоорондоо нийлсэн буюу хамт ургасан. Тэрээр үүнээсээ огтхон ч ичиж санаа зовдоггүй бөгөөд өөрийнхөө ганцхан дутагдал хэмээн хошигнодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!