Газрын татах хүчнээс зугтаж, арьс унжихаас сэргийлэх шалгарсан аргууд

Эмэгтэй хүн бүр л залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Харин тэр хүслээ биелүүлэхийн тулд та юу хийдэг вэ? Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн түрхлээ гээд та байгалийн жамаас зугтаж чадахгүй. Газрын татах хүчний нөлөөгөөр арьс доош унждаг. Харин таны арьсыг унжиж үрчлээтэхээс сэргийлж чадах ганц зүйл бол нүүрний дасгал юм. Эдгээр нь нүүрний булчинг чангалж, унжихаас сэргийлдэг байна. Өнөөдөр та бүхэндээ онцгойлон нүүрний дасгалуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Гуаша чулуу

Нойр дутуу байх, стресс болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрэнд ус хуримтлагдаж хөөдөг. Мөн байнгын ядаргаа, ажлын бухимдал зэргээ нүүрэн дээрээ л гаргаж, ярвайж үрчийдэг шүү дээ. Энэ бүхний нөлөөгөөр нүүрэнд нарийн үрчлээсүүд үүсдэг билээ. Харин эдгээрийг шийдвэрлэж болох нэгээхэн арга бол гуаша ашиглаж, нүүрэндээ массаж хийх юм.

Гуа ша чулууг нүүр, хүзүү, тэр ч байтугай мөр, нурууны хэсгүүдэд хэрэглэх нь шингэний гадагшлах урсгалыг дэмждэг бөгөөд хаванг буулгана. Мөн нүүрээ дээш чиглэн гуашагаар татсанаар нарийн үрчлээг арилгана.

Амаа хөдөлгөх

Зөвхөн амаа ашиглаж, нүүрээрээ турж болохоос гадна чангалах боломжтой. Уруулаа урагш цорвойлгоно. Дараа нь амаа О хэлбэртэй болго. Ингэх явцдаа хэлээ хэд хэдэн удаа гаргаарай.

Хаш чулуун өнхрүүш

Гуа ша чулуутай адил хаш өнхрүүлгийг зөв хэрэглэвэл цусны эргэлтийг сайжруулж, нүүрний хаваныг багасгахад тусалдаг. Тогтмол хэрэглээ нь булчинг чангалж, лимфийн урсацыг сайжруулж, туранхай эрэлтсэн царайтай болгоно. Хаш чулуу нь хүйтэн байх тусам үзүүлэх үр дүн сайн. Мөн чулуун өнхрүүшийг ашиглахаас өмнө нүүрэндээ тохирох тосыг түрхээрэй.

Зарим дасгалууд

Хуурай арьстай бол түрхэхээсээ өмнө чийгшүүлэгч түрхэж байгаарай.

  • Толгойгоо дээш харуулж, тааз ширтэнэ. Уруулаа жимийж, дараа нь чадах хэрээрээ амаа том нээж, байрлалаа 5 секунд хадгална. 10 удаа давтаж хийгээрэй.
  • Доод эрүүгээ аль болох доошлуулж, амаа том нээнэ. Тэсгэл алдах хүртлээ байрлалаа хадгалахыг хичээ. 10 удаа давтана.
  • Хацраа пөмбийлгөж, 5 секунд болсны дараа хэлээ гаргаж мөн 5 секунд байлга. 5 удаа давтаж хийнэ.

Арьс чангалах бүтээгдэхүүн

Арьс чангалах, булбарай болгох тос, серум, нүүрний маскууд нь нүүрний залуу, эрч хүчтэй байдлыг дэмжих бас нэг арга юм. Эдгээр нь дангаараа унжсан давхар эрүү, унжсан хацрыг арилгах боломжгүй ч унжсан арьсыг чангалахад тустай.

А аминдэмийн дериватив болох третиноин нь мөн адил үр дүнгээ өгч байгаа тул түүнийг агуулсан арьсны бүтээгдэхүүн нь суларсан арьсыг чангалахад тусалдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!