Япончуудын урт, чанартай амьдралын нууц болсон 6 зуршил

Япон улс дундаж наслалтаараа дэлхийн бүх улс орнуудын дунд 1-р байранд ордог. Швейцарийн дундаж наслалт ойролцоогоор 83.4 бол Японд 84.3 байдаг. Зөвхөн урт наслалт биш, чанартай амьдрал гэдэг нь Япончуудад чухал ач холбогдолтой юм. Тэгвэл тэд ямар дүрэм журмыг баримталж урт удаан, эрүүл саруул амьдардаг болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Бага хэмжээтэй идэх

Том аяга, тавганд хоолоо хийдэггүй. Харин тэрний оронд жижиг аяга, тавгаар олон дахин идсэн нь дээр гэж үздэг байна. Мөн хоол идэх явцдаа цадсан мэдрэмж төрж байгаа эсэхээ анзаарч, бага хэмжээгээр иддэг аж. Энэ нь таныг хэт их идэхгүй байх, улмаар жингээ хэвийн хэмжээнд барихад тусална.

80% цадтал иддэг

Хоолыг яарч хурдан идэж болохгүй. Хоол идэж эхэлснээс 20 минутын дараа тархи биед цадсан гэх дохиог илгээдэг учир тайван удаан идэж байж зөв цагтаа цадсан мэдрэмж төрнө. Мөн цадталаа иддэггүй. 80 хувьтай цадсан бол хоолоо орхих хэрэгтэй. Үлдсэн хоолоо саванд хийгээд авах эсвэл хөргөгчинд хийж хадгална. Үүнийг зуршил болгоод суулгачихвал таргалахгүй, бас эрүүл байх болно.

Нэг цайны халбага тос, 0.9 грамм давс хэрэглэх

Нагано бол Японы хамгийн эрүүл бүс нутгийн нэг юм. Тэнд хүмүүсийн дундаж наслалт ойролцоогоор 80-87 байдаг. Нагано хотын оршин суугчид өдөрт дунджаар 0.9 грамм давс, нэг цайны халбага тос хэрэглэж, эрүүл мэндээ хадгалдаг аж.

Тэд дасгал хөдөлгөөнөөс илүү алхахыг илүүд үздэг.

Япончууд маш их алхдаг. Найз нөхөдтэйгээ уулзсан ч гадуур алхдаг. Алхаж дасгал хийнгээ ярилцаж болдог учир тун ч дуртай байдаг гэнэ. Өдөр бүр заавал алхаж хөдөлгөөн хийдэг байна.

Дүпү иддэг

Дүпү идэх нь арьсыг тунгалаг гэрэлтсэн болгох төдийгүй эрүүл мэндэд ч ашиг тустай. Түүнчлэн, дүпү нь зүрхний өвчин, хорт хавдрын эрсдлийг бууруулж, жингээ хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.

Тогтмол саунд суудаг

Саунд суух болон халуун усанд хэвтэх нь тайвшруулах үйлчилгээтэй төдийгүй бидний эрүүл мэндэд тустай. Үүнийг тун сайн мэдэх Япончууд тогтмол саунд сууж, биеэ чийгшүүлж, арьсаа арчлаах зогсохгүй эрүүл амьдралын хэв маягаа болгодог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!