Дэлхий нийтийг унтаж байхад Хятадууд нэг шөнийн дотор төмөр зам барьжээ

Хятадууд бүх зүйлийг үр дүнтэй, хамгийн гол нь хурдан хийж чаддагаараа гайхагддаг ард түмэн. Хоёр долоо хоногийн дотор зочид буудал, 10 сарын дотор нарны эрчим хүчээр ажилладаг зам, 2 жил хүрэхгүй хугацаанд дэлхийн хамгийн урт шилэн гүүр гээд л энэ бүхэн зөвхөн Хятадад л боломжтой.

Лонгян хотод 1-р сарын 19-ний орой төмөр замын нэг хэсгийг барьж эхэлжээ. Барилгын ажилд 1500 ажилчин, 23 экскаватор, 7 барилгын галт тэрэг оролцсон байна. Мөн тэд хуучин 3 том төмөр замыг холбох шаардлагатай болов.

Шөнө дунд гэхэд хятад ажилчид төмөр замын нэг хэсгийг тавиад зогсохгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио зэргийг суурилуулж амжжээ. 1-р сарын 20-ны өглөө бүх ажил дууссан байв. Төмөр зам барих ажил ердөө 9 цаг орчим үргэлжилсэн байна.

Ингэж богино хугацаанд амжилттай ажиллаж чадсан нууц нь зөв зохион байгуулалт аж. Ажилчдыг 7 бүлэгт хуваасан нь 7 чиглэлээр нэгэн зэрэг ажиллах боломжтой болгожээ.

Шинэ өртөө нь тус улсын зүүн өмнөд болон төв хэсгийг холбосон тээврийн гол зангилаа болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!