Орчин цагийн ухаалаг хүмүүсийн хэрэглээнээс гаргасан, худалдаж авахаас татгалзах болсон эд зүйлс

Орчин цагт хүмүүсийн хэрэглэдэг бүхэн өөрчлөгдсөөр байна. Бидний хэрэглэж дассан телевизорыг хүртэл хэрэглээнээс гаргаж, үр ашиггүй зардал гэж үзэх болсон аж. Энэ мэтчилэн хэрэглээнээс гаргаж, худалдаж авахаас татгалзах зарим зүйлсийг танилцуулж байна. Орчин үеийн залуус эдгээрийг хэрэглэхээс татгалзаж, илүү хэмнэлттэй, хөнгөн бас ухаалаг амьдрах болсон гэнэ.

Телевизор

Орчин үед телевизор үздэггүй, гэртээ телевизоргүй айлууд олон болсон. Хүн бүр зөөврийн компьютер, таблет зэрэг хэрэглэдэг болсон учир гэртээ ороод зурагтаа ч асаадаггүй, дэмий ханандаа өлгөж зай эзлэхээс хэтэрдэггүй аж. Мөн өнөө цагт телевизийн програмыг нөүтбүүкнээсээ үзчихдэг болсон учир телевизор худалдан авч мөнгөө үрэх шаардлагагүй.

Хэтэвч

Бэлэн мөнгө ашигладаг хүмүүс ховор болжээ. Тиймдээ ч хэтэвч бараг л хэрэглээнээс гарч байна. Хүмүүс хэтэвчний оронд картны гэр цүнхэлж явдаг болсон байна.

Хувийн машин

Машин улам бүр үнэд орж байгаа. Энэ цагт хувийн машин худалдаж авах гэж яарсны хэрэггүй. Такси үйлчилгээ маш өндөр түвшинд хөгжиж байна. Таныг байгаа газраас тань ирж аваад хүссэн газарт тань хүргээд өгчихнө. Та машин барьж стресстэх шаардлагагүй. Мөн машин хэрэгтэй болсон үед түрээсийн машинууд ч бий. Энэ мэтчилэн машины хэрэгцээг хялбараар шийдээд өгчихсөн тул та заавал өндөр үнэ төлж машин худалдаж авах шаардлагагүй юм.

Дасгалын төхөөрөмж

Хүмүүс гэртээ дасгалын том төхөөрөмж аваад тавьчихвал бараг шууд л турчихна гэж эндүү боддог. Энэ нь өндөр үнэтэйгээс гадна зай их эзэлнэ. Нүсэр төхөөрөмжөөс татгалзах цаг болжээ. Хэрэв та гэртээ дасгал хийхээр шийдсэн бол ганц гудас байхад л төрөл бүрийн дасгал хийж, биеийн шаардлагатай хэсгүүдээ хөгжүүлж чадна. Үнэн хэрэгтээ ийм төхөөрөмж худалдаж авахын оронд фитнес клубт бүртгүүлвэл илүү хямд тусна. Бас үр дүнтэй.

Онцгой тохиолдолд зориулсан хувцас

Баяр ёслол зориулж ганц удаа өмсөх хувцас худалдаж авах хэрэггүй. Ядаж л дараа нь хэд хэдэн удаа өмсөж болохоор хувцас сонгож байгаарай.

Сэтгүүл

Одоо бүх зүйлс цахим хэлбэрт шилжиж байгаа. Хүмүүс утаснаасаа сонирхолтой мэдээлэл, сэтгүүл уншчихаж болохоор болсон учраас цаасан сэтгүүл хэрэглээнээс гараад байгаа билээ.

Мэргэжлийн камер

Ухаалаг гар утасны камер улам бүр өндөр чанартай болсоор байгаа. Мэргэжлийн камер худалдаж авах хүмүүс улам бүр цөөрсөөр байна. Мэдээж мэргэжлийн гэрэл зурагчдын тухайд хамгийн төгс зургийг зөвхөн мэргэжлийн камераар л авдаг. Гэсэн ч бид нар шиг энгийн хүмүүст гар утасны камер хангалттай өндөр чанартай зургийг өгч байгаа шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!