Цусны бүлэгнэлтээс сэргийлж, цус шингэлэх 4 төрлийн хүнс

Сүүлийн үед хүмүүс цус өтгөрөх, цус бүлэгнэх асуудалтай ихээхэн нүүр тулж байна. Энэ нь суурин амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал зэргээс үүдэлтэй. Цэвэр агаарт өдөр бүр 40-60 минут алхахад л зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, цус өтгөрөхөөс сэргийлдэг байна. Тэгвэл үүнээс гадна бид хоол хүнсээрээ дамжуулан цусаа шингэлж болох аж.

Турмерик

Турмерик нь полифенолын бүлэгт хамаарах куркумин хэмээх идэвхтэй бодисыг агуулдаг. Энэ нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй юм. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ ч алдартай. Иймд та тус амтлагчийг өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэж байгаарай. Олон талаар таны эрүүл мэндийг дэмжих болно.

Е витамин

Е витамин (токоферол) нь тодорхой хэмжээгээр цусыг шингэлнэ. Олон тооны токоферолууд нь ургамлын тосонд агуулагддаг.

  • Бүйлсний тос
  • Наран цэцгийн тос
  • Наран цэцгийн үр зэрэгт е витамин агуулагддаг байна.

Үүнээс гадна тус төрлийн витамин агуулагддаг хоол хүнсийг ихээр хэрэглэхийг зөвлөж байна.

Цагаан гаа

Цагаан гаа нь байгалийн салицилат агуулдаг. Хүмүүс эртнээс цагаан гааг цус шингэлэх зорилгоор ашиглаж ирсэн. Гэхдээ нунтаг гэхээс илүүтэй үндсээрээ байгаа цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг аж.

Сармис

Сармис нь бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс зүрх-судасны эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж байгаа бол тус хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай. Сармисыг байгалийн гаралтай антибиотик хэмээдэг. Үүнээс гадна цусны эргэлтийг идэвхжүүлж “муу” холестерины хэмжээг багасгана. “Муу” холестерин судасны хананд хуримтлагдаж судас нарийсахад нөлөөлдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!