Нэвтрүүлэгч Одзаяа үзэсгэлэнт Мальдив улсад аялж явна

Монголын залуу үеийн төлөөлөл болсон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяаг танихгүй хүн ховор биз ээ. Царайлаг, чадварлаг бүсгүй”Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай гэр бүл болон өдгөө хоёр хүүгийн аав ээж болцгоосон юм. Тэд таван жилийнхээ ойн дээр анхны хүүхдээ өлгийдөн авч , 10-н жилийнхээ ойн дээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч байсан гэдэг.

Тэгвэл хосууд тансаг зэрэглэлийн аяллын жишиг болсон Мальдив улсад амарч явна.

Хүн бүрийн мөрөөдөл, тансаг зэрэглэлийн аяллын жишиг болсон Мальдив улс нь 2020 онд аялал жуучлалын бүс нутгаар нэгдүгээрт шалгараад байгаа бөгөөд Монгол Улсаас аялагч хүлээн авч байгаа цөөн улсуудын нэг юм. Өвлийн хүйтнээс холдож, халуун оронд аялж амрах боломжийн нэвтрүүлэгч бүсгүй алдалгүй ашиглаж явна.

Урьд өмнө нь Монголын аялагчид Мальдив улс руу аялахын тулд хэд хэдэн дамжлагатай олон цагийн нислэгт өндөр зардлыг зарцуулдаг байсан бол шууд нислэгтэй аялал нь богино цагийн нислэгээр хоёр дахин хямд зардлаар аялах боломжийг Монголчууддаа бий болгож байгаагаараа онцлог юм.

Мальдив улс нь 1,192 шүрэн арлаас бүрддэг ба хамгийн цэнгэг устай газруудын нэгээр тодорсон бөгөөд нийслэл Мале хотоос хурдан завь эсвэл жижиг онгоц ашиглан арал дээрх тансаг зэрэглэлийн амралтын газруудад очих боломжтой.

Цэнгэг устай учир усан доогуур шумбах, сэлэх болон загасчлахад тохиромжтой байдаг.

Үүгээр ч зогсохгүй кинон дээр гардаг эзгүй арлууд болон байгалийн сайханд зургаа даруулж хэзээ ч мартагдашгүй дурсамжаа бүтээх боломжтой аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!