Хоёр минутын дотор гэдэс цэвэрлэх арга дэлхийг шуугиулж байна. Гайхалтай үр дүнтэй!

“Чиний бие организм ямархуу байгаа нь өнөөдрийг хүртэлх хугацаанд юу идсэний чинь үр дүн” хэмээх үг байдаг. Тиймээс ч бид хамгийн чухал эрхтэн болох ходоод гэдэснийхээ үйл ажиллагааг доголдуулахгүй байхад, онцгой ач холбогдлыг өгөх ёстой юм.

Гэвч хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гажсанаар, биеэс хорт бодисыг гадагшлуулахаа больж, хоол унднаас авах ёстой шим тэжээлээ ч алдаж эхэлдэг байна. Иймд та бүхэндээ ходоод, гэдсийг цэвэрлэж, биеийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй бэлдмэлийг хэрхэн хийх тухай чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Ходоод гэдсээ цэвэрлэх

Хүн бүр жилд дор хаяж хоёр удаа гэдсээ цэвэрлэх ёстойгоос гадна, аль болох эрүүл, зөв хооллох ёстой байдаг. Эс бөгөөс ходоод гэдсэнд хорт бодисууд их хэмжээгээр хуримтлагдаж, хоол боловсруулах эрхтний тогтолцоог алдагдуулж эхэлдэг. Харин та бидний бэлтгэн хүргэж буй, ердөө 2 минутын дотор гэдэс цэвэрлэх бэлдмэлийг хэрэглэснээр, дээрх асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжтой юм.

2. Бэлдмэлийг хэрхэн хийх вэ? 

Орц:

  • Буцалсан ус – 5 аяга
  • Хар чавга – 150 гр
  • Инжир жимс – 150 гр

Хийх заавар:

  • Саванд усаа хийж буцалгана.
  • Буцламагц дээрээс нь хар чавга болон инжир жимсээ хийж, дахин 15 минут нэмж буцалгана.
  • Бага зэрэг хөргөж байгаад иднэ.
  • Та өглөө бүр өлөн элгэн дээрээ үүнээс идэх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь хоол боловсруулах эрхтний тогтолцоо сайжирч, биеэс хорт бодис гадагшлах болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!