“Calvin Klein” брэндийн халуухан нүүр царай BLACKPINK хамтлагийн гишүүн Женни

Өмнөд Солонгосын алдарт BLACKPINK охидын хамтлаг зөвхөн Азидаа төдийгүй дэлхий даяар сая сая хүмүүсийн хайрыг татсан хамтлаг юм . Хамтлагийн гишүүдээс Жэнни Ким (Jennie Kim) хамгийн нөлөө бүхий алдартай гишүүн гэдэгтэй олон хүмүүс санал нийлэх биз ээ.

Тэрээр Calvin Klein брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг гэдгийг түүний үнэнч шүтэн бишрэгчид андахгүй.

Айлын ганц охин Жэнни 1996 оны нэгдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн. Тэрээр есөн настайдаа гэр бүлийнхний хамтаар Шинэ Зеланд улсыг зорьсон бөгөөд Солонгос, Англи хэлтэй.

Жэнни YG энтертайнментийн гүнж гэх хочтой. Инстаграм дээр 63 сая орчим дагагч нь Жэнниг хамгийн олон дагагчтай Өмнөд Солонгосын эмэгтэй алдартан болгодог.

Энэ удаад Жэнни Calvin Klein брэндийн glen_luchford-той хамтарсан сурталчилгааны зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байв.

Ингээд та бүхэнд Жэннигийн Calvin Klein брэндтэй хамтран ажилласан “халуухан” зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!