Экс ерөнхийлөгчийн охин алдартай сэтгүүлийн зураг авалтад оролцжээ

Экс ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг “тэргүүн охин” гэж хочилдог. Аавыгаа улсын тэргүүн болгоход их үүрэг гүйцэтгэсэн учраас ийнхүү нэрлэсэн болов уу. Тэгвэл үзэсгэлэнт бүсгүй сэтгүүлийн зураг авалтанд оролцсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрээр: “Ингээд нэг сэтгүүлийн зураг авалтад орж үзлээ… ккк Миний бодлоор эмэгтэй хүн бүр зориг, цаг заваа гаргаад мэргэжлийн зураг авалт нэг ч болтугай хийлгэж үзэх ёстой санагдлаа. Эхэндээ ичээд хэцүү байсан ч даваад гардаг л юм байна шүү” хэмээн өөрийн инстаграм хуудсандаа дараах зургийг оруулжээ.

Б.Намуун Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин нь юм.

Тэрээр 1988 оны 7 сарын 20-нд төржээ. Дашрамд дурдахад, СТА Д.Хүрэлхүү, Х.Баттулга нарын эхнэр нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр үеэс танилцаж нөхөрлөжээ. Тэд хоёул охиддоо Намуун гэж нэр өгсөн гэдэг. Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун хүмүүсийн сайн мэдэх Wolarsen брэндийн үүсгэн байгуулагч юм.

Б.Намуун Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.

2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэр өмнө нь “Баянгол” зочид буудал, “One” телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ.

2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Тэр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд чөлөөт гэрэл зурагчнаар 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд ажиллаж байв.

Б.Намуун 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын “Тэргүүн охин” Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!