Угаалгын өрөөний таагүй үнэрээс хялбархан салгах санаанд оромгүй аргууд

Ямар ч айлд очсон угаалгын өрөөгөөр нь шагайх төдийд тухайн айлын гэрийн эзэгтэйг хэр ажилсаг, цэвэрч нэгэн болохыг хялбархан дүгнэдэг. Магадгүй ийм шалтгаанаар гэрийн эзэгтэй нар маань угаалгын өрөөгөө цэвэрхэн, сайхан үнэртэй байлгахын тулд олон ч бүтээгдэхүүн туршиж үздэг байх. Тэгвэл бид та бүхэндээ ямар ч угаалгын өрөөг ямагт цэвэрхэн, таатай үнэртэй байлгах хялбар аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Байгалийн үнэртэн

Гоёмсог шилэн сав сонгож дотор нь будаа хий. Дээр нь өөрийн дуртай үнэртэй эфирийн тосноос 2-3 дусал хийж, сайтар сэгсэрч хооронд нь холиорой. Үүнийгээ угаалгын өрөөндөө байрлуулах бөгөөд эвгүй үнэрийг шингээж, таатай үнэр өөрөөсөө ялгаруулна.

Сонгино нь байгалийн агаар цэвэршүүлэгч юм

Сонгино бол байгалийн гаралтай агаар цэвэршүүлэгч юм. Та таваг дүүрэн сонгиныг угаалгын өрөөндөө тавиад үзээрэй. Энэ нь таагүй үнэрийг шингээж, агаарыг цэвэрлэх болно.

Яарсан үед үнэр арилгах арга

Ариун цэврийн өрөөний таагүй үнэрийг хурдан арилгахын тулд шүдэнз ашиглаж болно. Шүдэнз зураад буцааж унтраагаад утаагаар нь үнэрээ дарж болох юм.

Усны цоргыг гүн цэвэрлэх нимбэг

Усны цоргыг цэвэрлэхээ мартаж болохгүй. Ингэхдээ нимбэг ашиглаарай. Нимбэгийг голоор нь зүсч, усны цоргон доор байрлуулж, резинээр уяж тогтоо. Хэсэг хугацааны дараа нимбэгээ авч, цоргоо цэвэрлээрэй.

Нимбэгээр угаалтуураа өнгөлөх

Угаалтууранд наалдсан зэвийг арилгахад нимбэг туслана. Эхлээд нимбэгийг голоор нь зүсч, зэв болсон хэсгийг үрж, хэсэг хугацаанд орхино. Дараа нь цэвэрхэн даавуугаар арчиад үзээрэй.

Сайхан үнэртэй ариун цэврийн цаас

Үнэртэй ариун цэврийн цааснууд гадуур худалдаалагдах болсон. Гэхдээ танд тэдгээрийн үнэр таалагддаггүй бол өөрөө гэртээ үнэртэй ариун цэврийн цаас хийж болно. Ингэхдээ өөрийн дуртай үнэртэй эфирийн тосноос хэдэн дуслыг ариун цэврийн цаасандаа шингээхэд болох юм.

Муурнаас ариун цэврийн цаасаа хамгаалах

Сахилгагүй муур ариун цэврийн цаасыг урж, хөвж ёстой л хэрэглэх аргагүй болгож орхидог. Үүнээс сэргийлэхийн тулд ариун цэврийн цаасныхаа гадуур сайтар сунадаг боолт хийж байгаарай. Өөрсдөө хэрэглэхээс бусад үедээ ариун цэврийн цаасаа боолтоор боож орхино гэсэн үг.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!