Зурхайн ордуудын сайн болон муу өдрүүд. Үүнийг мэдсэнээр та илүү амжилт гаргаж, буруу муу зүйлээс хол байж, тойрч чадах болно!

Зурхайн орд бүрт ямар нэг хүч гаргалгүйгээр амжилтад хүрч болох ивээл өдөр гэж байдаг гэнэ шүү. Зурхайчид гариг эрхэсийг удаан ажиглаж зурхайн ордныхны сайн болон муу өдрүүдийг тодорхойлсон байна. Та илүү амжилт гаргаж, буруу муу зүйлээс хол байж, тойрч гарахыг хүсч байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Хонины орд

Энэ ордныхонд хамгийн амжилттай байж болох өдрүүд нь Мягмар болон Ням гаригууд юм. Эдгээр өдрүүдэд хонь ажил төрлийн хүрээнд орон чухал асуудал шийдэж, мэдлэг боловсрол болон карьерийн хувьд томоохон амжилтад хүрнэ. Мөн өдрүүдэд хувийн амьдралдаа идэвх гарган шинэ танилтай болох эсвэл хостой болж харилцаагаа өргөтгөх боломжтой. Харин азгүй өдрүүд нь Баасан болон Даваа гариг байна. Энэ өдрүүдэд хонь томоотой даруухан байж элдэв тааламжгүй үйл явдлаас хол байх нь зөв.

Үхрийн орд

Үхрийн хувьд Даваа гаригт ажил төрөлдөө идэвхи гаргахыг зурхайчид зөвлөж байна. Энэ өдөр тэдэнд шинэ санаа гарган хэрэгжүүлэх, ажил төрлийн олон чухал гэрээ хэлцэл хийхэд ихээхэн тохиромжтой байна. Хувийн амьдралд сайн өдөр нь Баасан гариг. Харин Пүрэв гаригт аль болох тайван, идэвхи багатай байх нь зөв билээ. Энэ өдөр үхэр өдөр тутмын, хэвийн тогтсон ажлаа хийж ирээдүйд хийх том ажлынхаа цаг завыг чөлөөлж байсан нь дээр.

Ихрийн орд

Энэ ордныхонд азтай өдөр нь 3 байна. Лхагва гаригт ихрүүд аливаа бэрхшээлийг даван туулах шинэ арга зам хайх, уран бүтээлээр зоригтой ажиллахад таатай өдөр. Харин Пүрэв гаригт хүнтэй уулзаж тохироход тохиромжтой тул ажил хэргийн уулзалт, шинэ хүнтэй танилцах нь амжилт авчрах болно. Нямд ихрүүдэд ихээхэн сайн өдөр тул хайр дурлалын фронтод амархан ялалт байгуулах нь гарцаагүй. Харин Бямба гаригт анхаарал болгоомжтой байж луйварчдын гарт өртөхгүй байхыг хичээгээрэй.

Мэлхийн орд

Мэлхий Пүрэв болон Даваа гаригт даруухан байхыг мартаж шинэ хүнтэй танилцах хэрэгтэй. Энэ өдрүүдэд тус ордныхон чухал зөв шийдвэр гаргаж амжилтад хүрэх боломж их юм. Энэ өдрүүдийг аливаа зүйлийг сайн тийш чиглүүлэх өөрчлөлтөд зориулж шинэ боломж бий болгоорой. Мягмар болон Бямба гаригт азаа хариулахгүйн тулд аль болох ганцаар байх нь зөв. Зурхайчдын үзэж байгаагаар энэ өдрүүд нь мэлхийн азгүй өдөр байдаг гэнэ.

Арслангийн орд

Арслан өөрийнхөө хэн болохыг Нямд харуулах болно. Энэ өдөр нь тухайн ордныхонд хамгийн сайн өдөр байдаг бөгөөд чухам энэ өдөр амжилт гаргах боломжтой юм. Энэ өдөр тэнгэрийн гариг, од эрхэс танд хамгийн таатай байрлалд байх болно. Азгүй өдөр нь Бямба гариг. Бямба гаригт ямар ч шинэ зүйл эхлүүлэхгүй байж аливаа алдаанаас болгоомжлох хэрэгтэй гэж зурхайчид зөвлөж байна.

Охины орд

Охины ивээл өдөр нь Лхагва гариг. Долоо хоногийн хамгийн сайн өдөр болох энэ өдөр та өөрийнхөө хамгийн зоригтой санаагаа хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн чухал ажлыг дуусгахад ч сайн өдөр. Пүрэв болон Баасан гаригт охины ордныхон аливаа чухал ажлаас аль болох хол байсан нь дээр. Энэ өдрүүдэд идэвхи буурах учир өөрийнхөө хамаг аз хиймориор аз турших нь илүүц юм.

Жинлүүрийн орд

Зурхайчид Баасан болон Бямба гаригийг жинлүүрийнхэнд хамгийн сайн өдөр гэж үзэж байна. Энэ өдөр олон асуудлыг шийдэж, амжилтад хүрэх шинэ эхлэл тавьж болох юм. Мягмар болон Ням гариг нь азгүй өдөр байх болно. Эдгээр өдрүүдэд бүтэлгүй байж болох учир бүх л зүйлд анхаарал болгоомжтой байх ёстой.

Хилэнцийн орд

Мягмар гаригт хилэнцийнхэн хүч чадлыг мэдрэн чухал ажилд анхаарал тавина. Энэ өдрийг зурхайчид хилэнцийн азтай өдөр гэж үздэг бөгөөд аливаа уулзалт, чухал ажлаа энэ өдөр хийхийг зөвлөж байна. Даваа болон Баасан гаригт түрэмгий ааш араншинтай хүнтэй уулзалдахаас аль болох зайлсхийж, шинэ хүнтэй танилцахгүй байж муу хүмүүсийн арга мэхэнд орохгүй байхыг хичээгээрэй.

Нумын орд

Нумынхан Пүрэв гаригт идэвх гаргах нь чухал. Энэ өдөр тэд хамгийн азтай байж аливаа томилолт, шинэ танилцаа, бизнес эрхлэхэд таарах өдөр. Пүрэв гаригт нумынхан хувийн амьдралдаа ч хамгийн их идэвхи чармайлт гаргах хэрэгтэй. Харин Лхагва гаригт аливаа чухал ажил хэргийг хойш тавих нь зөв юм. Энэ өдөр маш том алдаа гаргаж болохоор байна.

Матрын орд

Матарт хамгийн сайн өдөр нь Бямба болон Мягмар гариг юм. Энэ өдрүүдэд тус ордныхон өөрсдийн амьдралд шинэ зам нээж, цар хүрээгээ өргөтгөн, өөрийн өнгөрсөн үеийг эргэж харахгүй байх билээ. Аливаа эргэлзээнээс салсан энэ өдрүүдэд та өөрийнхөө хувийн аз жаргалыг ч олох замд гарч болох юм. Пүрэв гаригт харин азгүй байж болох юм. Энэ өдөр анхааралтай байж, аливаа мэдээллийг давхар шалган, бодлогогүй зүйл хийхгүй байх нь чухал.

Хумхын орд

Тэд Лхагва болон Бямба гаригт азаа үзэх хэрэгтэй. Энергийн хувьд ихээхэн тааламжтай байх энэ өдрүүдэд идэвхи сэргэж, хэд хэдэн ажлыг ч зэрэг хийх боломжтой болно. Харин Ням гариг нь хумхын ордныхонд тааламжгүй өдөр гэж зурхайчид үзэж байна. Энэ өдөр од эрхэсийн байрлал танд тааламжгүй байх учир та дээр зэргийн болгоомжтой байх ёстой.

Загасны орд

Загасны азтай өдрүүд нь Пүрэв болон Баасан гариг юм. Энэ өдөр бүх л зүйл бүтэмжтэй байх учир хамгийн хүнд ажил ч амархан бүтнэ. Сэтгэл зүйн хэт хөөрлөө дарж чадвал та энэ өдрүүдэд амжилтад хүрэх болно. Харин атаархагч болон муу санаатай хүмүүсээс зугтаж байх ёстой өдөр бол Лхагва гариг юм. Энэ өдөр та гадны аливаа халдлагад тун эмзэг байх билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!