Огцом жин нэмж танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн алдартай охидын хамтлагийн гишүүнийг Солонгосчууд хэрхэн хүлээж авсан бол?

Солонгосын алдарт “Twice” хамтлагийн гишүүн Жонён нь өнгөрсөн хугацаанд хүзүүгээ гэмтээж, хэсэг завсарлага аваад байсан ч эргэн ирэхдээ багагүй жин нэмсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрээр угтаа бол гишүүд дундаа өндөр, төгс бие галбиртайд тооцогддог байсан төдийгүй хөгжилтэй, нээлттэй зан чанараараа фенүүдийнхээ хайрыг татдаг.

“Twice” нь Солонгосын үндэсний охидын хамтлаг гэж нэрлэгддэг бөгөөд тун ч алдартай. Тэдний гаргасан дуу бүр хит болж, кафе, ресторан, дэлгүүр гээд хаа сайгүй эгшиглэдэг. 9 гишүүнтэй тус хамтлаг дебут хийгээд хэдийн 7 жилийг ардаа үдсэн. Жилд 2-3 удаа comeback хийж, цомгууд гаргадаг. Нэг ёсондоо тэд маш их ажилладаг гэж болно. Тийм ч учраас гишүүд нь ээлж дарааллан өвдөж, энэ хүртэл асуудал дагуулаад буй юм.

Жонен нь хүзүүний диск нь байрнаасаа цүлхийн гарч нурууны мэдрэлийг дарсан дискний өвчлөлтэй болсон. Үүнээсээ болж сэтгэл санаа тавгүйтэх, сэтгэл зовиних айдастай болж, эмчилгээний эмийн гаж нөлөөгөөр жин нэмсэн. Хэсэг хугацаанд хамтлагийнхаа үйл ажиллагаанд оролцохгүй, эмчилгээ хийлгэж байсан ч сүүлд хийсэн comeback-аар охидтойгоо хамт эргэн ирсэн юм. Ингэхдээ тэрээр багагүй жин нэмсэн байсан ч фенүүд дулаахан үгсээр түүнийг тайтгаруулж, хүчтэй байгаарай хэмээн урам зориг хайрласан билээ.

“Twice” хамтлаг нь яг одоо Америк улсад аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд Жонён ч бас багтжээ. Тэрээр бүрэн гүйцэт эдгээгүй байгаа боловч аялан тоглолтонд хүртэл оролцож байгаад нь баярлах фенүүд байхад, илүү өвдөж өөрийгөө зовоох вий хэмээн санаа зовох фенүүд ч цөөнгүй байгаа юм.

Тэрээр тоглолтын үеийн зурагнууд дээр хөгжилтэй харагдаж байгаа боловч тоглолтын fancam-ийг нь үзвэл биеийн муу хөдөлгөөнөөс гадна бие нь тийм ч сайнгүй байгаа харагдана. Бусдаасаа хоцорч хөдөлгөөнөө хийх, туйлдсан ядарсан байдалтай харагдах, бүжгийн хөдөлгөөнөө мартах, юу хийхээ мэдэхгүй гайхаж зогсох гэхчлэн түүнд үнэхээр тухгүй байгаа нь харагдсан. Хэдийгээр хэцүү зүйлс олон байлаа ч фенүүдтэйгээ биечлэн уулзаж, тэдний өмнө дуугаа дуулж, бүжгээ бүжиглэж чадаж байгаа нь түүнд юугаар ч сольшгүй маш их аз жаргалыг авчирсан хэмээжээ. Мөн түүнийг дуулах бүрийд, центр болоод бүжиглэх бүрт фенүүд нь хамгийн чангаар орилж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна хамтлагийн бусад гишүүд ч мөн адил тайзан дээр хамт байхдаа Жонёнд тусалж, инээлгэж, хамт хөгжилдөж байгаа нь олон хүнийг баярлуулсан юм. Ямартай ч чадварлаг дуучин бүсгүйг бие болон сэтгэлээ бүрэн эмчилж, эргээд тайзан дээрээ өөртөө итгэл дүүрэн зогсож чадна гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!