Хойд болон Өмнөд Солонгост амьдарч үзсэн багш бүсгүй тэдгээр улсуудын ялгаа, онцлох зүйлсийн талаар хуваалцжээ

Дэлхий нийтээр Солонгос давалгаанд автаад буй цаг үе. Телевизийн цуврал, поп хөгжим, үндэсний хоол, хэл яриа гээд л Солонгос улсын тухай бүх зүйлсийг л сонирхож байна. Тэгвэл Хойд болон Өмнөд Солонгост багшилж байсан Диана бүсгүй тус хоёр улсын талаар өөрийн мэдэж анзаарсан зүйлсээ хуваалцжээ. Түүний сурч мэдэж авсан зүйлсийг хамтдаа сонирхоцгооё.

Хойд Солонгосын охид даруухан хувцасладаг

Хойд Солонгос охид бүсгүйчүүд өдөр тутамдаа даруухан өнгөтэй албан хувцас өмсдөг. Харин далайн эрэг дээр бол биеэ ил гаргасан усны хувцастай эмэгтэй олж харна гэж байхгүй. Тэд бие халхалсан богино даашинз загвартай усны хувцас өмсдөг бол, эрэгтэй хүмүүс футволк болон шорт өмсдөг байна. Тус багш бүсгүй найзтайгаа хамт далайн эрэг орж, бикини өмссөн бөгөөд хүн бүр эвэртэй туулай үзсэн мэт нүдээ эргэлдүүлж байсан гэнэ шүү.

Эрчүүд бүсгүйчүүдэд хиймэл цэцэг бэлэглэдэг

Хойд Солонгост залуус болзоот бүсгүйдээ хиймэл цэцэг бэлэглэдэг. Тус улсад амьд цэцгийг бусдад бэлэглэхийг тохиромжгүй гэж үздэг төдийгүй олдоц нь ч ховор.

Бүх Солонгосчууд дуулах дуртай

Өмнөд болон Хойд Солонгос хоёр тэс өөр улс. Гэсэн хэдий ч тэдэнд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь кароакед дуулах юм. Тэд найз нөхөдтэйгээ, гэр бүлээрээ кароаке орж дуулах дуртай бөгөөд гудамж бүрт төрөл бүрийн кароакенууд байдаг.

Хойд Солонгосын дотуур байрны өрөө нь тансаг зэрэглэлийн зочид буудал шиг харагддаг

Диана Хойд Солонгост багшилж байх үедээ дотуур байранд амьдарч байсан. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ялгаагүй нэг давхарт амьдардаг бөгөөд өрөөнүүд нь яг л 3 одтой зочид буудал шиг тансаг тохижилттой гэнэ. Харин Өмнөд Солонгосын тухайд дотуур байрыг хоёр хувааж, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг тусад нь байлгадаг аж.

Бүсгүйг хооллох нь романтик үйлдэлд тооцогдоно

Хойд Солонгост хосуудын хамгийн романтик болзоо бол оройн хоол хамт идэх. Эрчүүд бүсгүйчүүдийг анхаарч, халамжилж буйгаа илэрхийлэхийн тулд хоол авч өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө бол тус улсад эрчүүд эмэгтэйчүүдийг авч явах, тэжээх хооллох үүрэг хүлээдэг.

Хойд Солонгос өөрийн гэсэн “Интернет”-тэй.

Хойд Солонгост тус улсын иргэд л зөвхөн ашиглах боломжтой интернэт байдаг. Гадаад хүмүүс үүнд нэвтрэх боломжгүй тул Диана хэсэгтээ л сошиалд орж чадахгүй хэцүү байсан гэсэн шүү.

Гадаад хүмүүс өөрийн авч очсон утас болон бусад хэрэгслүүд ашиглаж болно

Хойд Солонгост очсон гадаад хүмүүс интернэтэд нэвтэрч чадахгүй ч өөрийн гар утас, таблет зэргийг ашиглаж болно. Дианагийн тухайд утсан дээрээ татаж авсан байсан кинонуудаа үзэж, аудио ном сонсож, утсаараа зураг авч ямар ч асуудалгүйгээр ухаалаг төхөөрөмжүүдээ ашиглаж чадсан байна. Мөн үүнийг нь хэн ч хориглоогүй.

Хойд Солонгост халуун усыг хуваарийн дагуу ашигладаг

Оюутнуудын амьдардаг дотуур байранд тэр бүр халуун ус байдаггүй. Ихэвчлэн өдөрт нэг удаа хагас цаг л халуун ус өгдөг. Тийм ч учраас ихэвчлэн ус халааж аяга тавгаа угаадаг.

Тус улсад багш нар хамгийн их цалин авдаг

Дианагийн хэлснээр Хойд Солонгосын хамгийн өндөр цалинтай мэргэжил бол багш юм. Их сургуулийн багш нар тус улсад тэнгэр баганадсан барилгуудын асар том орон сууцанд амьдардаг байна.

Өмнөд Солонгост англи үг, Хойд Солонгост орос үг маш их ашиглагддаг

Өмнөд Солонгост хүмүүс англи үгс их ашиглаж ярьдаг бол, Хойд Солонгост орос үг илүү түгээмэл хэрэглэгддэг.

ЗХУ-ын киног зурагтаар байнга үзүүлдэг

Хойд Солонгосын телевизоор ЗХУ-ын хуучны кинонуудыг их гаргадаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!