Диана гүнжийн 15 жилийн гэрлэлт ямар байсныг тодорхой харуулах гэрэл зургууд

Диана гүнж бол дэлхийн хамгийн их зураг авахуулсан эмэгтэй гэх цолыг хүртдэг нэгэн. Түүний амьдралын хором мөч бүр гэрэл зурганд мөнхлөгдсөн учир ямар амьдрал туулж хэрхэн амьдарч байсан нь хүн бүрийн нүдний өмнө байсан гэхэд болно. Тэгвэл алдарт гүнжийн 15 жилийн гэрлэлт ямар байсныг харуулах гэрэл зургуудыг хүргэж байна.

Диана хунтайж Чарльзтай гэрлэхийг зөвшөөрсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж ирсэн. 

Хэдийгээр Диана Спенсер хэвлэл мэдээллийнхэн болон гэрэл зурагчидтай үргэлж ойр харилцаатай байсаар ирсэн ч хунтайжын нөлөөгөөр гарч ирсэн гэнэтийн асар их дарамт, папарициуд гүнжийг тавгүйтүүлсэн. Тэрээр тухайн үед машиндаа орж суучихаад уйлж байсан удаатай. Мөн “Энэ нь тэдний ажил гэдгийг мэдэх ч, заримдаа зүгээр больчихоосой гэж боддог” хэмээж байжээ. Тус зургийг Диана гүнж хунтайжтай сүй тавьсны дараа өөрийн ажилладаг байсан цэцэрлэг дээрээ авахуулжээ.

Хуримаа ч хийгээгүй байхдаа тэдний харилцаа хүйтэн хөндий байсан

Тэдний сүй тавьсан өдөр нэгэн сэтгүүлч Чарльзаас “Та түүнд хайртай юу?” гэж асуухад хунтайж “Хайр гэдэг чухам ямар утгатай юм?” гэж хариулсан байдаг. Түүний тоомжиргүй хариулт, тэдний хамт авахуулсан зургаас ажиглахад л хосууд тийм ч дотно харилцаатай биш байсан нь харагдана.

Диана гүнж нөхөр болох хүн нь Камилла Паркер-Боулздад зориулж бугуйвч өгсөн болохыг нь мэдээд хуримаа хийх эсэхээ дахин бодоход хүрсэн.

Камилла Паркер-Боулз бол хунтайжийн уулздаг байсан бүсгүй. Үүнийг нь олж мэдсэн Диана хуримаа хийх эсэхтээ эргэлзэж байсан ч, эгч нар нь түүнийг Чарльз хунтайжтай гэрлэхийг зөвлөсөн. Диана гүнж хожим нэгэн ярилцлагын үеэр хуриман дээр нь Камилла ирсэн болов уу гэж бодон зочдыг удтал ажигласан хэмээжээ.

Бал сарын үеэр гүнж Камиллаг зүүдэлж их л шаналж байсан аж.

Бал сарын аялалаа өнгөрүүлсэн Балморал дээр авсан энэ зурган дээр Диана тийм ч аз жаргалтай харагдахгүй байна. Энэ хугацаанд нөхөр нь ном уншиж, зураг зурахыг илүүд үзэж, түүнд хангалттай анхаарал хандуулахгүй байсан тул гүнж сэтгэлээр унажээ. Дээрээс нь Диана гүнж Чарльзын өдрийн тэмдэглэлээс Камиллагийн зургуудыг олж хараад шөнөжин зүүдэлж, бал сараа тухгүй өнгөрүүлсэн байна.

Жирэмсэн болсон гэдгээ зарлахын өмнөх өдөр гүнж гунигтай, ядарсан харагдсан.

Диана Виктория ба Альбертийн музейд болсон гала концертын үеэр цайвар цэнхэр даашинзтай ирж, гэрэл зурагчид түүний ядарсан төрхийг камерт буулгажээ.

1982 онд хосууд анхны хүүхэд болох хунтайж Уильямаа өлгийдөн авчээ. Гэвч эх болохын баяр баясгалан нь төрсний дараах сэтгэлийн хямрал болон хувирсан.

Гүнж төрснийхөө дараа орноосоо ч босохыг хүсэхээ байж, сэтгэл гутралд орсон. Энэ хүнд үед нь хунтайж Чарльз түүнийг дэмжихийн оронд тогтворгүй зан ааштай гэхчлэн шүүмжилж байв.

1983 оны олон улсын айлчлал тэдний гэрлэлтийн төгсгөлийн эхлэл байсан.

Энэхүү айлчлалын үеэр хунтайж Чарльз хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн түүний эхнэрийг өөрөөс нь илүүд үзэж, зөвхөн түүнд анхаарч байгааг анзаарахад хүргэсэн. Энэ нь хунтайжад таагүй сэтгэгдэл төрүүлж, тэдний амаргүй харилцаа улам бүр хөндийрөх шалтгаан болжээ.

Шинэ Зеландад болсон нэгэн цайллагын үеэр авахуулсан энэ зураг хосуудын аз жаргалгүй хоосон хөндий харилцааг тод харуулсан.

Гүнж урьд шөнө нь уйлчихсан мэт улайсан нүдтэй, ядарсан царайтай харагдаж байв. Нөхрийнх нь таагүй харилцаанаас гадна сэтгэлийн түгшүүр нь нэмэгдэж, хоололтод хүртэл асуудалтай болсон үе.

Дианагийн хувьд айлчлал ямар таагүй байсныг харуулсан өөр нэг зураг.

1986 онд хосууд гэрлэлтээсээ гадуур өөрсдийг нь тайтгаруулах өөр хүмүүсийг хайж эхэлсэн.

Хунтайж Чарльз 1986 онд Камилла Паркер-Боулзтай харилцаагаа сэргээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний зэрэгцээ Диана гүнж ахмад Жеймс Хьюиттэй нэр холбогдсон юм.

Эхнэр, нөхөр хоёрын хоорондын асуудал улам хурцдаж байгааг гэрэл зургуудаас харж болно. Энэ зургийг тэдний Канадад хийсэн айлчлалын үеэр авсан байна.

Чарльз ямар нэг юм бодож байгаа мэт баргар царай гарган сууна. Диана нөхрөө анзааралгүй чулуу шиг хүйтэн харцаар урагш ширтэнэ.

1992 оны арваннэгдүгээр сард Чарльз, Диана хоёр Өмнөд Солонгос руу хамтарсан айлчлал хийсэн.

Тэд тухайн үед хэдийн салах тухай ярилцсан байсан үе учраас хэн хэн нь таагүй харагдаж байна. Тус оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Жон Мэйжор Уэльсийн хунтайж, гүнж нар салсан тухай парламентын танхимд зарласан

Хатан хаан Элизабет 1992 он аймшигтай жил байлаа, гурван хүүхэд маань саллаа гэж хэлэхээс өмнөхөн энэ зургийг авсан байдаг.

Диана, Чарльз хоёулаа тааруу харагдаж байна. Нэг нэгэн рүүгээ харахгүйн тулд хоёр өөр тийш харах гэж хичээнэ.

1996 оны 8-р сард салалт эцэслэн шийдэгдсэн.

Сэтгүүлчид хатагтай Ди гэр бүлээ цуцлуулсны дараа олны өмнө анх гарч ирсэн агшинг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Гүнж эцсийн мөч хүртэл гэрлэлтээ аврахыг хичээсэн болохоо мэдэгдсэн. Тэрээр салалтын дараа илүү гэгээлэг, эрч хүчтэй харагдсан нь хүмүүс түүнийг зөв шийдвэр гаргажээ гэж бодоход хүргэсэн юм.

Салсны дараа тэрээр Английн хатан хаан болж чадахаа больсон ч олны анхаарлын төвд байсаар байсан.

Диана нийгмийн үйл ажиллагаанд оролцохоо болиогүй. Тэрээр илтгэх урлагт суралцаж, алдар нэрээ хүн төрөлхтний тусын тулд ашиглахын тулд эх орныхоо Элчин сайд болохыг мөрөөддөг байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!