Зөвхөн гайхалтай чадвартай хүмүүсийн хийж чадах 9 зүйл
Хүн бүрт өөрийн гэсэн авъяас байдаг бөгөөд хорвоо дээр цор ганц. Гэвч хийхэд амархан мэт боловч дэлхий дээрх хүн амын ердөө ганцхан хувь нь л хийж чаддаг хосгүй сонин үйлдлүүд байдаг гэнэ шүү. Бид таны сониуч занг гарцаагүй хөдөлгөх нэгэн мэдээллийг бэлтгэлээ.
1. Хэлээ хамартаа хүргэх
Хэлээ гаргаад хамартаа хүргэхийг оролдоод үзээрэй. Хэрвээ болж байвал та ховор чадамжтай хүн юм. Одоо хэлээ эрүүндээ хүргэх гээд үзээрэй! Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн ердөө 10% нь л эрүүндээ хэлээ хүргэж чаддаг байна.
2. Хачирхалтай хуруу
2 алгаа хооронд нь нийлүүлээд, дунд хуруунуудаа зурагт үзүүлсний дагуу зөрүүлээрэй! Эрхий хуруу, долоовор хуруу, чигчий хуруунуудаа дараалан салгаарай. Болж байна уу? Сайн байна. Тэгвэл одоо ядам хуруунуудаа салгах гээд оролдоод үз. Болохгүй байгаа биз?
Учир нь хүний хуруунуудын шөрмөс хоорондоо хамааралгүй. Гэхдээ дунд болон ядам хуруунаас бусад нь. Ядам, дунд хуруунууд хоорондоо холбоотой учраас аль нэгийг нь нугалсан тохиолдолд нөгөөг нь хөдөлгөж чаддаггүй. Гэвч үүнийг хийж чаддаг цөөн тооны хүмүүс байдаг.
3. Өндөг хагалах
Жирийн нэг өндгийг та хагалж чадахгүй гэвэл яах уу? Та юун түрүүнд үүнийг няцааж, хагалж чадна гэдгээ нотлохыг оролдох байх. Тэгвэл өндгийг эрхий болон дунд хуруугаараа зурагт үзүүлсэн шиг бариад бүх хүчээрээ дарж, хагалах гээд үз дээ? Болохгүй байгаа биз?
Учир нь өндөгний хальсны гадна талд дарж байгаа хүч 2 цэгийн хооронд эргэн тойрон талбайд тэнцүү, жигд тархсан болохоор тэр. Өндөг ийнхүү чадварлагаар эсэргүүцэл үзүүлж байгаа болохоор өндгийг ингэж барьж байгаад хагалах бараг л боломжгүй. Хэн мэдэхэв, магадгүй та хагалчих ч юм билүү?
4. Уян хатан
Хорвоо дээр үе мөч нь 2 тийшээ тахийдаг хүн байхгүй. Гэвч зарим хүмүүсийн үе мөч нь маш уян хатан байдгаас болоод ер бусын байдлаар нугарч чаддаг.
Энэ нь үе мөч, шөрмөсний хэт түргэн хөдлөл юм. Ийм уян хатан байдал төрөлхийн байдаг. Дасгал сургуулилтаар хөгжүүлэх боломжгүй гэсэн үг. Манай гарагийн хүн амын 20% нь л ийм онцгой чадвартай байдаг.
5. Гайхалтай хуруунууд
Үе мөчний нэгэн адил хуруунууд ч бас нугаларч чаддаг ажээ. Гагцхүү өмнөхтэй харьцуулахад энэ чадварыг хөгжүүлж болдог гэнэ. Хамгийн гол нь туршиж үзэхийнхээ өмнө гараа халааж, бүрэн тэнийлгэсэн байх ёстой.
6. Хөлөө цагийн зүүний дагуу эргүүлж гараараа зургаагийн тоо зурах
Баруун хөлөө дээш нь өргөөд, хөлөө нар зөв эргүүлж тойрог зурна. Хөлөө тойрог хөдөлгөөнөөр хөдөлгөж байхдаа баруун гараараа агаарт 6-гийн тоо зурна. Таны тархи энэ 2 даалгаврыг нэгэн зэрэг биелүүлэхийг оролдох боловч эцсийн дүнд бууж өгнө. Таны гар, хөл нэг ижил зүгт эргэлдэх болно.
Учир нь бидний тархи анхаарал шаардах, хэд хэдэн дохиог боловсруулах чадваргүй. Аль нэг дохиог л боловсруулж болно. Иймээс л бид нэг зэрэг 2 ажилд 100% анхаарлаа хандуулж чаддаггүй.
7. Хоёр гараа адил хурдтайгаар удирдах
Нэг гараа цагийн зүүний дагуу, нөгөө гараа цагийн зүүний эсрэг нэг зэрэг эргүүлээрэй! Эхлээд үүнийг удаанаар хийх ба бага багаар хурдаа нэмээрэй. Аль болох хурдан эргүүлэхийг хичээгээрэй. Удалгүй та гарнууд тань ижил зүгт, өөр өөр хурдтай хөдөлж байгааг харах болно.
Дээр дурьдсаны дагуу бидний тархи нэг зэрэг 2 өөр үйлдлийг хянаж чадахгүй. Чухам үүнээс болоод л хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөж байгаа юм. Эргэлтийн хурд өөр байгаагийн шалтгаан нь тархи нэг гарт (бичдэг гарт) л илүү их ач холбогдол өгч чаддагт байгаа юм.
8. Хананаас хөндийрөхгүйгээр газраас юм авах
Хана налж зогсоно (өгзөг хананд хүрсэн байх ёстой). Хөлнөөсөө хагас метрийн зайд шалан дээр зөөлөн тоглоом (өөр юу ч байж болно) тавиарай. Одоо өлмийгөө хананаас хөндийрүүлэхгүйгээр тоглоомоо авах гээд үзээрэй.
Яаж ч хичээсэн авч чадахгүй л болов уу. Тоглоомыг авах гэж хичээх үед хүндийн төв урагш чиглэсэн байх ба өлмийгөө хананаас хөндийрүүлж болохгүй болохоор хүн тэнцвэрээ алдаж эхэлдэг.
9. Танд ч бас супер хүч бий
Найз тань сандал дээр суугаад, гараа зурагт үзүүлсний дагуу зөрүүлэх ёстой (элгээ тэвэрч байгаа юм шиг). Та долоовор хуруугаараа духан дээр нь зөөлөн дарна. Харин одоо тэр босохыг оролдох ёстой ба гарын тусламжгүйгээр үүнийг хийх бараг л боломжгүй юм.
Хүндийн төв хойшоо чиглэсэн байх ба та хуруугаараа түүнд саад болж байгаа болохоор босохын тулд хүндийн төвөө урагш чиглүүлэхэд хэцүү байх болно. Иймээс л тэр босож чадахгүй.