Үргэлж нөхрөөрөө гоёдог үзэсгэлэнт дуучин Мөнгөнцэцэг

Дуучин Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр дуулиантайхан нэг гэрт орсноос хойш дөрвөн жил болж, гурван хүүхдийн аав ээж боллоо. Анх тэдний харилцааг доромжилж байсан хүмүүс хүлээн зөвшөөрч, сайхан гэр бүл, сайн хос дуучид гэж хүлээн зөвшөөрч байна. Харин хааяахан МУСТА Э.Чулуунчимэгийн гал улаан фэнүүд Х.Мөнгөнцэцэгийг харахаас дургүй хүрч байна гэж доромжлох нь бий.

Юутай ч МУСТА Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр Жавхлан гэдэг хүү, Баясгалан гэдэг охинтой болсон. Өнгөрсөн 2020 оны 11 пүгээр сарын 23-нд Х.Мөнгөнцэцэг амаржиж, баярласан Баярын Болд “Оройн мэндээ 3 хүүхэд маань дүүтэй боллоо” гэж баярт мөчөө олон нийтэд хуваалцсан юм.

Дуучин бүсгүй өөрийн сошиал хуудсуудаа тун идэвхтэй хөтөлдөг бөгөөд үргэлж нөхөртэйгээ хамт авахуулсан зургаар чимдэг. Хаа ч явсан хамтдаа байх болсон хосууддаа цаашдын уран бтүээлд нь өндрөөс өндөрт амжилт хүсье.

Сонирхуулахад хамгийн сүүлд дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар “МАЛ МАЛЛАХ САЙХАН” дуугаа сонсогч түмэндээ зориулж гаргаад байгаа билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!