Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл

Энхрий бяцхан үрсээ том болохоос нь өмнө эдгээр зүйлүүдийг заавал зааж өгөөрэй. Таны хүүхэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр ирээдүйн сайн сайхан явах нь шалтгаалах болно.

1. Янз бүрийн бэрхшээлийг давж чаддаг байх ёстой. Амьдрал гэдэг бол тэр чигээрээ бэрхшээл бөгөөд чи үргэлж үүнтэй тулгарах болно. Шаргуу ажиллаж хэрэгтэй үед бусдаас тусламж гуйхаас бүү ай. Толгойгоо ажиллуулаарай.

2. Өөрийнхөө үнэ цэнийг мэд. Үнэ цэнийг чинь доошлуулах зүйлийг хэзээ ч бүү зөвшөөр! Өдөр тутмын амьдрал, ажил, хайр дурлал ялгаагүй. Шилдэг нь байж, шилдгийг л сонго.

3. Зүрх сэтгэлээ үргэлж сонсож сур.

4. Өөртөө хэтэрхий хатуу хандах хэрэггүй. Бүү харамс, алдаа байгаа бол түүнийгээ хүлээж сураарай.

5. Мөнгө амьдралын гол зорилго биш гэдгийг үргэлж сана. Чиний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл болон чиний эргэн тойронд байгаа ойр дотны хүмүүс юм.

6. Хэрэгтэй үед үгүй гэж хэлж сур. Энэ маш чухал

7. Уйлах бол байдаг л энгийн зүйл. Чиний зүрх сэтгэл чулуу биш гэдгийг сана. Заримдаа чиний хүсэж, мөрөөдсөн зүйл чинь бүтэхгүй байх үе бий. Чи дандаа ялж чадахгүй. Заримдаа ялагдах үе гарна. Хэрвээ уйлах нь чамайг тайвшруулж байвал уйл.

8. Тогтмол эмчид үзүүлж зөвлөгөө ав. Хүнсэндээ ногоо сайн идэж дасгал хөдөлгөөн хийж байгаарай.

9. Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон гэр бүлийнхэн чинь үргэлж хажууд чинь байх болно. Гэр бүлийнхнээсээ битгий холдоорой.

10. Чи амьдралд ямар амжилтад хүрэхээс чинь үл хамаарч бусад хүнийг, түүний хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй.

11. Хүн байгалиасаа нэг нэгэндээ сайн хандах хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь дэлхий тэр чигээрээ сайхан хүмүүсээр дүүрэн гэсэн үг биш юм. Өөдгүй, муухай зан ааш гаргах хүн чамд олон тохиолдоно. Хүн болгонд өөрийгөө засах боломж байх ёстой гэдгийг байнга санаж яваарай. Батлагдаагүй л бол хүн ямар ч буруугүй юм шүү.

12. Илүү зүйлд санаа зовох хэрэггүй. Зовлон гуниг бүх л амьдралын чинь турш чамайг дагах болно. Чамайг ийм байдалд хүргэх, сайн сайхан юм өгөхгүй байнгын явуулга, хураан мэхлэлт, замбараагүй байдал, муу хүмүүсээс аль болох хол бай. Дэмий юманд энэ богинохон амьдралаа үрэх хэрэггүй.

13. Чамайг төрөхөөс өмнө энэ дэлхий байж л байсан, чамайг байхгүй болоход ч байж л байх болно. Зөвхөн өөрийгөө бодох биш бусдад тусалж, тэдэнд шинэ зүйл бүтээх урам зориг өг. Өөрийн ул мөрөө үлдээ. Хорвоо ертөнцийг чи орхисон ч чамайг дурсах тийм зүйл үлдээгээрэй.

14. Өдөр болгон ямар нэг сайн зүйл хийхийг хичээ. Хэдийгээр орчин үеийн амьдралын хэмнэл маш хурдтай болж зав зай бага болсон ч сайн үйл хийх завгүй байхаар тийм цаг хугацаа давчидсан байна гэж байхгүй. Нийтийн тээвэрт бусдад суудал тавьж өгөх, хөгшин хүнийг зам гарахад туслах, дэлгүүрээс хүнд цүнхийг өргөж нь хүргэж өгөх гэх мэт. Бусдад гараа сунгаж туслаж байгаарай.

15. Хэзээд өөрийнхөөрөө бай. Чи бол онцгой хүн. Тиймээс энэ дэлхийд чи өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна. Өөрийн нууцлаг авьяасаа нээ.

16. Хэлсэн үгэндээ эзэн байж сур. Хэлж байгаа үгээ бодож, зөв сонгож бай. Үнэнийг хэлэхийг бодож амласнаа заавал биелүүл. Чи хэлсэн үгэндээ эзэн болдог хүн байх ёстой.

17. Эелдэг даруу бай. Хүнд сайхан хандаж, огцом ширүүн ааш бүү гаргаж байгаарай. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.

18. Бид үргэлж хажууд чинь байх болно. Бид байхгүй болсон ч чиний зүрх сэтгэлд чинь үргэлж хадгалагдах болно.

19. Ухаалаг сонголт хийж бай. Сүйт бүсгүй, бизнесийн хамтрагч, найз нөхөд, хөршөө сонгохдоо анхаар!

20. Эр зоригтой бай. Бусад хүний туслалцаа чамд хэрэгтэй болсон, хийж байгаа ажил чинь бүтэлгүйтсэн гэдгийг ойлгож хаяж чаддаг байх хэрэгтэй. Чиний амьдралд хэрэггүй зүйлд баяртай гэж, шинэ зүйлд сайн байна уу гэж угтаж чадах эр зоригтой байгаарай.

Харин та дээр дурдаагүй хүүхдэдээ ямар зөвлөгөө өгдөг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!