Хайраа дотроо нууж, хадгалаад байж чаддаггүй уян зөөлөн, сайхан сэтгэлтэй хүмүүс

Бусдад хайрлуулж буйгаа мэдрэх бас бусдад хайрыг түгээх нь бидэнд амьдрах хүчийг өгдөг. Хайр гэгч байхгүй бол хүмүүсийн амьдрал оршин тогтнох боломжгүй. Гэхдээ хайраа зөвхөн дотроо хадгалах хэрэггүй. Бусдад мэдрүүлж, өдрийг нь гэрэлтүүлж өгөөрэй. Хамгийн дулаахан хайрын мэдрэмжийг өгөх гайхалтай түүхүүдийг та бүхэндээ хуваалцаж байна.

Манай гэр бүлийн анхны их сургуулийн дипломыг ах маань гардаж авсан. Харин аав маань нулимсаа барьж дийлээгүй.

Нохой маань өнгөрсөн жил өөд болчихсон. Харин одоо тэр надтай үргэлж хамт байх болно.

‘Эдгээр малгай, шаахайг 91 настай хөөрхөн эмээ маань өөрийн гараар урлаж, харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандивласан.

Шинээр нээгдсэн жижиг ресторан үйлчлүүлэгч муутай байхыг анзаарсан юм. Тиймээс би тэднийг бага ч болов дэмжихээр ширээ хийж өгсөн.

Би муурандаа буйдан хийж өгсөн юм. Гэтэл түүнийг буйдан дээрээ хэвтээд унтахаар нь баярласандаа уйлчихсан.

Миний хүү орой болгон сарыг харах дуртай. Тиймээс би түүний хоёр дахь төрсөн өдөрт зориулж 3 метрийн өндөртэй пуужинтай бялуу хийсэн.

‘Өвөө маань гэнэтийн байдлаар хорвоог орхиж, би эмээдээ зориулж энэ нүүрсэн хөрөг зурж өгсөн.

Риогийн төрсөн өдөрт зориулан гар хийцийн муурны мод хийж өглөө.

Үсээ олон жил ургуулсан юм. Харин өнөөдөр хүүхэд зориулсан үйл ажиллагаанд үсээ хандивлах гээд үсээ тайруулчихлаа.

Ээж маань удахгүй төрөх хүүхдэд минь зориулж гутал нэхжээ.

Химийн эмчилгээнд орж байхад эгч ах хоёр маань намайг сэтгэлээр дэмжихээр ирээд байгаа нь.

Нөхөр бид хоёр зул сарын өмнөх орой хүүхдийнхээ өрөөнд том ор засаад хамтдаа кино үзэхээр шийдсэн юм. Тэр үүнийг хараад хэчнээн их баярласан гээч. Хамгийн сайхан зул сар.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!