Жүжигчин Золзаяа, реппер Roockie нар дурлалдаа шатаж явна

Реппер Roockie буюу У. Мөнхбагана жүжигчин Г.Золзаяа нар хайрын романс үүсгээд багагүй хугацааг үджээ.

Хocyуд Тайландад амapч, зугaaлж яваад маргалдаж үүнийгээ реппер залуу инстаграм xyyдастаа лайв хийсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд байсан юм. Тэднийг энэ явдлaacaa болж хоёр тийш болсон хэмээн фэнүүд нь xapдаж суув.

Гэвч тэд салаагүй бөгөөд xaйрын баярыг хамтдаа тэмдэглэж, эрхэлдсээр явна. Тайзны нэр Roockie буюу У.Мөнхбаганы хувьд монголын хип хоп урлагийн шинэ үеийн төлөөлөл болсон нэгэн бөгөөд түүний уран бүтээлийг залуу үеийнхэн түлхүү сонсдог.

Хамгийн сүүлд Roockie өөрийн цахим хуудсандаа өөрийн найз бүсгүйгээ цэцэгтэй зүйрлэдэг тухайгаа нийтэлжээ.

Тэрээр: “Чандаган талын цэцэг

Чамайг дуурайж ургаа юм уу?

Эсвэл чи минь , ээжийн охин

Эцгийн үр болж заяахдаа

Дуулим талын цэцгийг

Дуурайж төрөө юм уу” хэмээн дараах зургийг оруулсан байна.

Өвлийн хүйтний улиралд гадаад орныг зорьдог оддын жишгээр хосууд хамтдаа Тайландын Пукет руу найзуудын хамт аялаад ирсэн билээ. Пукет бол Тайландын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд далайн эрэг дээр амрахаас гадна өөрийгөө хөгжөөх, зугаалах олон зүйлсийг туршиж үзэхэд хамгийн тохиромжтой газар юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!