Яг одоо Украйнд юу болж байна вэ? Эгэл ард иргэдийн дунд үүссэн үймээн

Яг одоо дэлхий нийтээр Украйн улсад анхаарлаа хандуулаад байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин орон нутгийн цагаар өглөөний 6 цагт Украйн улсруу дайрах тушаал өгч, Үндэсний ТВ-ээрээ мэдэгдэл хийсэн.

ОХУ нь Украины Киев зэрэг томоохон хотууд руу гал нээж эхэллээ. ОХУ-ын агаарын хүчнийхэн Киевийн онгоцны буудлыг эзлэхээр оролдож байна. Киев хотоос гадна Одесс, Харьков хотуудад энэ мэт хүчтэй дэлбэрэлтийн дуу сонсогдож байна гэж BBC агентлаг мэдээлэв. Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебат өөрийн цахим хуудаснаа “Путин Украин руу бүрэн хэмжээний дайралтыг эхлүүллээ, Украины хотууд халдлагад өртлөө. Энэ бол түрэмгийллийн дайн, Украин өөрийгөө хамгаална, ялах ч болно. Дэлхий нийт Путины эсрэг зогсож, зогсоох шаардлагатай байна” хэмээн бичжээ. Мөн ОХУ-ын хэвлэлүүд Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдын мэдэлд байгаа хэсгүүдэд хүчтэй гал гарч, дэлбэрэлтүүд болж байгааг онцолжээ.

Тэгвэл тус улсад яг одоо юу болж байгаа бол? 

Орос Украин руу довтолж эхлэх үед машинуудын цуваа нийслэл Киевээс гарч, олонхи нь баруун зүгийг чиглэн хөдөлж байна.

Украины зүүн нутгийн Луганск мужийн Северодонецк хотод Украины армийн нэг гишүүн машины араас эд зүйлсээ авч явж байна. 2 сарын 24ны өдөр.

2022 оны 2-р сарын 24, Пүрэв гарагт Украины зүүн хэсгийн Луганск мужийн Северодонецк хотоос хөдөлж буй бүсгүй, хүүхэд хоёр автобусны цонхоор ширтэнэ.

Хүмүүс шатахуун түгээх станцад оочерлож, урт дараалал үүсгэжээ.

2022 оны 2-р сарын 22-ны өдөр Луганск мужийн Муратово сууринд ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын буудлагад өртсөн байшинд гарсан галыг гал сөнөөгчид унтрааж байна.

2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагийн орой Украины зүүн хэсэгт орших Оросыг дэмжигч зэвсэгт дайчдын хяналтад байдаг Донецк хотын гаднах гудамжаар хуягт машин эргэлдэж байна.

Украины зүүн хэсэгт орших Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байдаг Донецк, Луганск мужуудаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс

2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гараг, Украины зүүн хэсгийн Луганск мужийн Щастя хотын цахилгаан, дулааны станцыг буудаж байх үеэр хүмүүс орон сууцны подвал дахь хоргодох байранд түр орогнож байна.

Оросыг дэмжигч зэвсэгт дайчид Украины зүүн хэсэгт орших Донецк хотыг хяналтдаа авч байна.

Украины цэргийн албан хаагч 2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагт Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байдаг нутаг дэвсгэрээс засгийн газрын хяналтад байдаг бүс рүү нэвтэрч буй эмэгтэйн бичиг баримтыг шалгаж байна.

2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагт Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байдаг нутгаас нэгэн гэр бүл цорын ганц боомт болох Станица Луганска дахь Украины засгийн газрын хяналтад байдаг бүс нутгийг дайран өнгөрч байна.

Украины цэргийн албан хаагчид 2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагт Украины зүүн хэсгийн Луганск мужид дайран өнгөрч буй хүмүүсийн эд зүйлсийг шалгаж байна.

Хүмүүс бэлэн мөнгөний машинд оочерлож, банканд буй мөнгөө бэлнээр гаргаж авахыг зорьж байна.

Украины зүүн хэсэгт орших Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын засгийн газрын хяналтад байдаг Донецк мужийн иргэд 2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гарагт Оросын Нижний Новгород хотын төмөр замын буудал дээр түр оршин суух газар руу явахаар цугларч байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!