Дуучин Г.Эрдэнэчимэгийн нүүрэндээ утас, тариа хийлгэхгүй байгалийн аргаар гоё арьстай болсон нууц

Хайр хүндлэл хийгээд монгол өв уламжлалыг дээдлэх эрхэм чанарыг дагуулсан бүсгүйг бол УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний хэв соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүгд мэднэ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөгүй, толигор арьсныхаа нууцыг дэлгэсэн байна.

Тэрээр: “Яг хэзээ ийм гоё арьсандаа сэтгэл хангалуун байснаа санахгүй байна. Над шиг нүүрэндээ утас, тариа хийлгэхийг хүсдэггүй илүү байгалийн гаралтай аюулгүй сонголт хийхийг хүсдэг хүмүүс зөндөө байдаг байх. Хуваалцахгүй байхын аргаггүй гоё үйлчилгээ байдаг юм байна.” гэжээ.

“Сорви, нүхжилт, батга, сэвх, нөсөө толбо гээд хамгийн хэцүү асуудлуудыг тань шийдэхэд Шраммек брэнд тусална.

Байгалийн гуужуулагч нь 5 хоногт арьсыг гуужуулан шинэчилдэг маш эрчимтэй үйлчилгээ билээ. Үйлчилгээг заавал Грийнпийл-ийн эрхээ авсан тусгай гоо сайханчаас авах нь чухал. Энэхүү үйлчилгээ нь арьсны бохирдолыг татан гаргаж ирэх замаар арьсны үхэжсэн давхаргыг маш эрчимтэй гуужуулдаг.

Гуужуулах үйлчилгээ эхлэх болон дуусах, гуужих явцад та Грийнпийл-тэй хослуулсан хэрэглэх бусад эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Арьс тань хүчтэй гуужин, шинээр төрсөн яг тэр үед хамгийн чанартай тэжээллэг бүхнийг арьсандаа өгсөнөөр цаашдаа арьс тань эрүүл шинэ чигээрээ байх хамгийн чухал хүчин зүйл шүү…” гэсэн байна.

Одоогоос яг 10 жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг. Харин нийтийн дууны ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй.

Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одон зүүсэн юм. С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуугаа дуулсан нь Монголоос “youtube”-д хамгийн их хандалт авсан дуу болж байсан юм. Тус клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!