Эерэг хандлагаар ямар ч асуудал, бэрхшээлийг шийдэж болно гэдгийг харуулсан хүмүүс

Амьдралд асуудал мундахгүй олон тохиолдоно. Тэр бүрт бухимдаж, стресст орж, өөрийгөө зовоох хэрэггүй. Харин арай өөр талаас хараад үзвэл гарах гарц, шийдэж болох шийдэл харагдах ч юм билүү. Үүнээс гадна биднээс хамааралгүй, бидний юу ч хийж чадахааргүй зүйлсийг бол ёстой л эерэгээр хараад өнгөрөх нь амьдралыг илүү амар хялбар, аз жаргалтай болгодог. Өнөөдөр та бүхэндээ тийм л гоё эерэг хүмүүсийг танилцуулж байна. Тэднээс суралцаж, илүү эерэг хандлагатай болоорой.

Үерийн дараа манай ойр орчимд жижиг арал бий болсон. Харин аав маань гуниглаж бухимдах биш, нохойтойгоо хамт наранд биеэ шарж сууна.

Найз охин маань усны шүүлтүүрийн усны цоргыг эвдэлчихсэн. Харин би эвтэйхнээр шийдчихсэн шүү. Одоо асуудалгүй биз дээ.

Ээжийн хайртай аягыг унагаад хагалчихсан. Аль болох эвтэйхнээр алдаагаа засахыг хичээлээ.

Нохой маань гэрэлд маш мэдрэмтгий нүдтэй. Малын эмч түүнд ийм шил зүүлгэхийг санал болгосон. Одоо бид гадаа хамт тоглож болно.

Скотсдейлийн зэрлэг халууныг ашиглаж, машинд жигнэмэг жигнэв.

Манай шүдний сойзны тавиур эвдэрчихсэн. Одоо л чамайг ашиглах цаг ирлээ, анд минь.

Гараа хугалсан ч, сэтгэл өөдрөг байгаа шүү.

Нэгдүгээр ангийн сурагчидтай хийсэн зургийн хичээлийн дараа будагнууд ийм болж үлддэг. Гэхдээ надад таалагддаг.

Зүгээр дээ, бид шийдэл олно.

Манай нөхөр хурим болохоос 5 минутын өмнө үсэрч зургаа авахуулж байхдаа өмдөө урчихсан. Гэхдээ энэ хамгийн хөөрхөн дурсамж болж үлдсэн.

Таваг хийж байгаад санаандгүй зүсчихсэн. Гэсэн ч надад энэ нь илүү их таалагдаж байна.

Найз залуугийн маань шатнаас унаж байхдаа бий болгосон ханын цоорхой. Харин энийг нь би урлагийн бүтээл болгоод жаазлачихсан.

Гутлын маань өсгий салсан ч, энийг илүү хөгжилтэй болгочихсон.

Оффисын ажилчид таазнаас ус дусаж байгааг анзаараад юу сэтгэсэн болохыг нь хараач.

Би Halloween-д зориулж тэргэнцрээ Төмөр сэнтий болгосон.

Төмс хальслагч маань хугарсан, гэхдээ иймхэн асуудал намайг зогсоохгүй.

Аав маань гараа хугалчихсан. Гэсэн ч заавал сэлмээр байна гээд.

Үнэхээр идэхийг хүсч байвал аргыг нь олж л таарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!