Өөрт байгаа хувцаснуудаа овжин байдлаар өөрчилж, өдөр бүр загварлаг, шинэлэг харагдах аргууд

Хэтэрхий урт ханцуйтай цамц, томдоод уначих гээд байдаг өмд гээд л хүн бүрт асуудалтай хувцаснууд байдаг. Гэхдээ хувцсаа тэр дор нь хаях эсвэл өөр хүнд өгөх талаар бодох хэрэггүй. Учир нь асуудалтай хувцас бүрт зориулагдсан аргууд гэж бий. Эдгээрийг сурч аваад хувцсаа засаад дахин нэг өмсөөд үзээрэй.

Хэтэрхий урт ханцуй

Хэтэрхий урт ханцуй нь хөдөлгөөнд саад болохоос гадна навсгар, замбараагүй харагдуулдаг. Тэгвэл үүнийг шийдэж болох хялбархан арга бий. Бугуйндаа үсний боолт хийж, ханцуйгаа дээшлүүлээд, дараа нь боолтоо нуухын тулд цамцны үзүүр хэсгийг гадагш нугална.

Унжсан трико

Хэрэв таны трико өдрийн турш гулсаж, уначих гээд эвгүй санагдаад байдаг бол өглөө гэрээс гарахаас өмнө триконыхоо гадуур ахин нэг дотуур өмд өмсчих. Ингэснээр таны трико доошлохгүй бас та татах гэж бухимдлаа барахгүй болж ирнэ.

Өмд тань сулдаж томдоод байвал

Өмдөө товчилсон ч нэг л томдоод, таагүй санагдаад байвал энэ аргыг ашигла. Өмднийхөө товчыг зэргэлдээ тэлээний гогцоонд оруулж, дараа нь товчил.

Том юүдэнтэй цамцаа жижиг болгох

Нэвсгэр юүдэнтэй цамцнаасаа залхаад байгаа бол хормойн хоёр талыг нь резинэн боолтоор боож дараа нь дотогш эргүүлчих. Ингээд л та богинохон загвартай дэгжин цамцтай болчихно.

Задгай энгэртэй урт цамцыг загварлаг болгох

Уйтгартай урт цамцыг өнгө оруулж, загварлаг болгох боломжтой. Цамцны хамгийн доод талын хоёр товчийг товчлохгүй үлдээнэ. Одоо харин үлдээсэн хоёр товчоо зөрүүлэн товчлоод, хормой хэсгийг дотогш эргүүлээрэй.

Хоолойтой цамцны хоолойг эргүүлэх

Хүзүүтэй цамц өмсөхөөр хүзүүнд наалдаж, эрүүнд тулчихаад хэцүү байдаг. Тэгвэл одооноос хүзүү хэсгийг нь дотогш эргүүлж өмсөж байгаарай. Илүү дэгжин цэгцтэй харагдах төдийгүй биед тухтай байх болно.

Томдсон юбка

Юбка тань томдоод байвал гутлын үдээс ашиглаарай. Үдээсээ бэлхүүсэндээ тааруулж уяна. Харин дараа нь юбканы дээд хэсгийг дотогш эргүүлж, үдээсэндээ тогтооно.

Хувцасны дээгүүр ноосон цамц өмсөх

Даашинзныхаа дээгүүр ноосон цамц өмсөх гэж байгаа бол эхлээд даашинзныхаа гадуур хөхний даруулга зүүгээрэй. Ингэж байж л дүр төрх нь зөв бас цэгцтэй гарч ирнэ.

Майкаа загварлаг болгох

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!