Үүнийг ердөө 40 минут хийсний дараа таны тархи бусдаас хэд дахин илүү ажиллах болно!

Хүний тархи гэдэг байнгын арчилгаа болон хөгжил дэвшлийг шаардаж байдаг маш чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс ч сүүлийн үед хүмүүс тархи, оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд ном унших, үгийн сүлжээ бөглөх зэрэг оюуны хөдөлмөр шаардагдсан зүйлүүдийг ихээр хийх болсон билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ тархины эд эсийг сэргээж, хэд дахин илүү ажиллуулах үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэсэн юм.

“American Academy of Clinical Neuropsychology” гэх газрын ерөнхийлөгч ноён Кэйрен Хокс (Karen Hocks) хэлэхдээ: “Хүн бүр өдөр тутмын амьдралдаа шинэ мэдрэлийн эсүүдийг бий болгох боломжтой байдаг.” хэмээсэн бол, дэлхийн алдартай гүйлтийн тамирчдын нэг болох Харуки Мураками (Haruki Murakami) хэлэхдээ: “Гүйсний дараа надад цоо шинэ мэдрэмж төрдөг.” гэжээ.

1. Хэзээ мэдрэлийн эс дахин сэргээгддэг вэ?

Гүйсний дараа хүний оюун ухаан цэгцрэх бөгөөд энэ үйл явц үргэлжлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа орох нь бий. Гэвч энэ нь гүйхийн цор ганц ач тус биш юм. Ой санамжаа сэргээх, шинэ зүйлийг сурч мэдэхэд ч мөн нөлөөлдөг байна. Кэйрен энэ талаар хэлэхдээ: “Гүйх, бүжиглэх, аеробикээр хичээллэснээс хойш 40 минутын дараа шинэ мэдрэлийн эсүүд бий болдог.” хэмээжээ.

2. Урд тархийг идэвхжүүлэх

Гүйхийн бас нэгэн том давуу тал бол, урд тархи /frontal lobe/-ны үйл ажиллагааг дэмжих явдал юм. Ингэснээр хүн төвлөрөх, зорилгоо ухамсарлах, төлөвлөх болон аливаа зүйлийг нарийвчлан судлаж, ой тогтоолт сайжирдаг байна.

3. Хэрхэн зөв гүйх вэ?

Харвардын их сургуулийн профессор Эмили Бернштейн (Emily Bernstein) хэлэхдээ: “Хэт хурдан биш, бага хэмнэлтэй гүйх нь урд тархийг илүү сайн идэвхжүүлдэг.” хэмээн тайлбарлажээ. Нэг ёсондоо амьсгаагаа жигд хуваарилан, тайван гүйснээр стресстэхгүй, сэтгэл хөдлөлдөө хэт их автахгүй байх давуу талуудтай байдаг гэнэ.

4. Гүйхийн ач тус

Гүйснээр тархи маш их хэмжээгээр амардаг. Улмаар бодол цэгцэрч, ямар нэгэн асуудлаас гарах шийдлийг олоход илүү амар болдог байна.

Энэ талаар дээр дурдсан гүйлтийн спортын алдарт тамирчин Харуки Мураками өөрийн бичсэн номондоо: “Гүйх нь цор ганц эрүүл мэндэд тустай биш юм. Гүйлт хүнд тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийг өгдөг. Өдөр бүр, гүйх зайгаа улам холдуулж, өөрийгөө хурцлах хэрэгтэй.” хэмээн бичжээ.

Тэрээр номондоо цааш үргэлжлүүлэн: “Хүмүүсийн ихэнх нь гүйлтэнд төдийлөн ач холбогдлийг өгдөггүй. Гэвч гүйснээр төсөөлж ч байгаагүй олон давуу талуудыг мэдэрч, хүртэх боломжтой юм. Би гүйх үедээ дотор хүнтэйгээ ярилцах боломжийг мэдэрдэг. Хэн ч чамд гүйж байхад чинь юм хэлэхгүй, бас чи хэнийг ч сонсохгүй. Тийм учраас болж өгвөл өөртэйгөө сайтар ярилцаарай.” хэмээн өгүүлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!