Аав нь хүртэл хооронд нь ялгадаггүй андуурдаг байсан дуучин Уранхолбоогийн үзэсгэлэнт эгч дүүс

Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол яахын аргагүй “Гала” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эхээс тавуулаа. Эгч дүүсээсээ хамгийн амжилттай яваа нь Ану хэдий ч тэдний эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон.

Ч.Номинхолбоо “London Bridge boutique” хэмээх хувцас загварын чиглэлийн дэлгүүрийг амжилттай ажилуулдаг бол эгч Ч. Уянхолбоо нь Амараа гэх залуутай амьдралаа холбосон билээ.

Эгч дүүс сүүлийн үед гоо сайхны эмнэлгийг маш ихээр сурталчилдаг болсон бөгөөд өөрсөд дээрээ янз бүрийн өөрчлөлтийг сурталчилан харуулдаг.

Тэднийг бага байхад аав нь хүртэл ялгадаггүй адилхан байсан гэнэ. Энэ тухай дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өөрийн цахим хуудастаа оруулжээ.

Тэрээр: “Ээж маань хааяа ярьдаг юм. Жаахан байхад аав маань бид гурвыг унтаж байха хараад огт ялгадаггүй байсан гээд… Гурвуулаа урт үстэй байсныг ч хэлэх үү аав маань хүртэл ялгадаггүй хараад инээгээд зогсож байдаг байсан гэдэг. Яг тулаад харвал үсний ширхэг, нүдний өнгө, дуу хоолой, зан ааш, хувь хүний ертөнц гээд бүх зүйл маань өөр мэт боловч дахиад сайн лавшруулаад харвал амьдралд хандах хандлага тууштай хөдөлмөрийн үр шимээрээ хүссэн амьдралаа бүтээх чин хүслүүд маань зарим талаараа ихэр мэт ижилхэн байдаг юм. Тийм ээ бид нэгнээ түшихээр, хайрлахаар төрсөн эгч дүүс

Бүх сайхан эгч, дүүстээ аз жаргал хүсье” гэсэн байна.

Эгч дүүсийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!