Тест ашиглахгүйгээр жирэмсэн болсноо мэдэх 100% найдвартай арга

Эмэгтэй хүний амьдралын хамгийн аз жаргалтай, сайхан мөчүүдийн нэг бол жирэмсний үе байдаг. Бие дотроо бие бүрэлдүүлж, үүнийгээ мэдэрч, өдөр бүрийг хайраар бялхаж өнгөрүүлнэ гэдэг гайхалтай. Иймд бид та бүхэндээ жирэмсний эхэн үед илрэх шинж тэмдгүүдийг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Хөх мэдрэмтгий болно

Үр хөврөл явагдсанаар хөхний булчирхайнд нөлөөлж, улмаар мэдрэмтгий болгож өөрчилдөг. Ялангуяа хөхний нөсөөт хэсэг, толгой нь илүү мэдрэг болох бөгөөд дааврын ихсэлтэнд бие дасан зохицох үеэс өвдөлт, эмзэглэл нь алга болно.

2. Аарцгаар хөндүүрлэнэ

Эмэгтэй хүн бүрт өөрөөр мэдрэгдэх боловч, ихэнх тохиолдолд аарцаг хэсгээр хөндүүрлэж, таагүй мэдрэмжийг төрүүлдэг.

3. Хоолны дуршил багасах

Хордлого өгснөөр хоол идэх сонирхол буурч, тухгүй байдал үүсч эхэлнэ. Өмнө нь идэх дуртай байсан хоол амтгүй санагдаж, дуршил нь буурах нь хэвийн үзэгдэл юм.

4. Доошоо цагаан юм ихээр гарах

Жирэмсний эхэн үед доошоо зууралдсан цагаан юм ихээр гарах бөгөөд энэ нь эхний 8 долоо хоногийн турш үргэлжилнэ. Эхэндээ тус цагаан зүйл нь маш өтгөн, зууралдсан байх бол өдөр хоног өнгөрөх тусам гарах хэмжээ нь багасч, шингэрнэ.

5. Биеийн температур өсөх

Биеийн температур өсч, 37 хэмээс дээш гарах бөгөөд энэ нь эмэгтэйн биед болж байгаа процесс, тэдний биеийг цочролд оруулж байгаатай холбоотой юм.

6. Ядарч сульдах

Жирэмсэн болох үед “прогестрон” дааврын хэмжээ ихсэж холын зайн марафон гүйлтэд оролцсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэдний бие “эмбрион” буюу үр хөврөлийг гадны биет хэмээн үзэж, тэмцэхийг оролдсоноор ядарч сульддаг байна.

Жирэмсэн болсныг мэдэх арга

Танд гэрийн нөхцөлд жирэмсэн болсон эсэхийг мэдэж болох хялбар аргыг танилцуулъя. Танд нэг шил иод, цаас, бага зэрэг шээс хэрэг болно. Эхлээд цаасан дээрээ шээсээ дусааж, дараа нь хэдхэн дусал иодыг дусаагаад үзээрэй.

Хэрэв иодын өнгө өөрчлөгдөхгүй хүрэн хэвээр байвал жирэмсэн биш, харин өнгө нь хувирч хөх ягаан, нил ягаан өнгөтэй болвол жирэмсний болсны дохио юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!