Нэвтрүүлэгч Одзаяа хадам аав ээждээ цоо шинэ автомашин бэлэглэжээ

Дэрэмчимэдийн Одзаяа нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Гадаад харилцааны менежер, Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, төгссөн цагаасаа хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж буй юм.

Нэвтрүүлэгч хэмээх ажил мэргэжлийн үнэ цэнэ, хариуцлага хэмээх ойлголтыг өөрийн хэмжээнд ухамсарлаж буй залуу бүсгүй өөрийн үүсгэн байгуулсан БЭЛЭГ нэвтрүүлгээрээ олон хүнийг баярлуулдаг нэгэн. Тэрээр өөрийн итгэл сэтгэл нийлсэн амьдралын ханиар “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяаг сонгон өдгөө хоёр хөөрхөн хүүгийн эцэг эх болоод буй.

Тэгвэл хосууд энэ удаад өөрсдийн аав ээжээ баярлуулжээ.

Энэ тухай нэвтрүүлэгч бүсгүй цахим хуудсандаа: “Хайртай хадам аав ээждээ сюрприз барих гээд гадаа нь хүлээж байнаа 2 Заяа нь. OMG яаж баярлах болоо гэхээс бүр догдлоод байнаа хэхэ. Боломж нь л олдвол хайртай аав ээжийгээ их бага гэлтгүй баярлуулж байгаарай найзууд минь.

Хэн нэгэнд биш өөртөө л таалагдаж амьдардаг, зориулж хувцасладаг байгаа шүү. Масс-д таалагдья гэвэл дээл өмсөөд, үсээ сүлжээд, хадаг бариад зогсох байлаа. Хэлж буй үг, хийж буй үйлдэлд минь буюу Хэлбэр бус агуулгад анхаарлаа хандуулна уу ганц нэгхэн хүмүүс. Баярлалаа” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!