Хөргөгчинд хаягдаж үлдсэн ганц төмсийг хамгийн амттай ороомог болгох жор

Айл бүрт байж л байдаг нэг ногоо бол төмс. Харин үүнийг олон янзаар амталж идэж болох юм. Энэ удаад та бүхэндээ төмсөөр хийж болох ороомог хийх жорыг танилцуулж байна. Сурч аваад амралтын өдрөөр хийгээд үзээрэй.

Орц:

  • Төмс – 200 гр
  • Гурил – 100 гр
  • Давс – амталгаагаар
  • Хатуу бяслаг – 75-100 гр
  • Ургамлын тос – 200 мл

Төмсөө хальсалж цэвэрлээд, усанд хийж чанана. Усандаа давс хийж, төмсөө зөөлөн болтол чанаарай. Ингээд чанасан төмсөө нухаж бэлтгэнэ. Үрсэн бяслагийнхаа талыг болон гурилаа нухсан төмсөн дээрээ хийнэ.

Гараараа базаж нухаад зуурмаг болгож бэлтгээрэй.

Гурилын гамбанз дээрээ багахан хуурай гурил цацна. Зуурмагаа элдэж, 0.5 см зузаантай болгоорой. Дугуй хэлбэртэй болгож элдсэн зуурмагаа гурвалжин хэлбэртэй болгож тэнцүү хэрчиж хуваана. Үлдсэн бяслагаа тэнцүү хувааж, хэрчим бүр дээр тавина.

Захаас нь эхлэн дотогш ороож үзүүр хэсгийг нь нааж тогтоогоорой.

Тогоонд тосоо хийж халаана. Хангалттай хэмжээнд халсны дараа ороомогоо хийж шараарай. Дунд гал дээр хоёр талаар нь ээлжлэн шарж, бор шаргал өнгөтэй болгоод гаргана.

Шарсан ороомогоо салфеткан дээр гаргаж, тосыг нь уулгаарай. Ингээд ороомогоо бүлээнээр нь төрөл бүрийн соустай хольж идэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!