Ой 8 сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд өгсөн ял олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэлээ

Энэ оны 3-р сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман настай хүүг хүчирхийлсэн хэрэг гарсан. Нийгмийг тэр чигт нь цочирдуулсан тус хэрэгийн сэжигтэн Ц-г саатуулсан бөгөөд түүнд бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 418 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг харъяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлээд байсан.

Шүүх байгууллагаас хэрэгтэнг 20 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байна. Хүүгийн биеийн байдал сайжирсан бөгөөд одоогоор ээжийнхээ асрамжинд байгаа ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!