Бид биеийнхээ илүүдэл үсийг авахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Охид, бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч, биеийнхээ илүүдэл үсийг авдаг. Гэвч тэдний ихэнх нь энэ талаар мэдлэг муутайгаас буруу арга хэрэглэх нь бий. Тэгвэл биеийнхээ үсийг хэрхэн зөв авч сурах вэ? Интернет болон гоо сайхны салонууд, энэ тухай олон зөвлөгөөг хүмүүст өгдөг бөгөөд бид та бүхэндээ тэдгээрээс хамгийн хэрэгтэй 11 зөвлөгөөг сорчлон хүргэхээр бэлтгэлээ.

1. Орондоо орохын өмнө хөлийнхөө илүүдэл үсийг авах. Гоо сайханчдын хэлж буйгаар хөлийнхөө үсийг унтахын өмнө авч байх хэрэгтэй гэнэ. Шөнө унтаж байх үед хөл бага зэрэг хавагнадаг бөгөөд энэ нь үсний уутан хальсыг бөглөдөг байна. Ингэснээр та илүүдэл үсээ авахдаа бага зэргийн үсийг анзааралгүй үлдээсэн ч, өглөө босоход таны хөл ямар ч илүүдэл үсгүй байна гэсэн үг юм.

2. Илүүдэл үсээ авахаас өмнө оливийн тос түрхэж, чийгшүүлээрэй. Оливийн тос нь үсийг илүү зөөллөж, авахад амархан болгодог. Ингэснээр арьсаа цочроож, зүсэхээс сэргийлэх юм. Түүнчлэн суганы арьс хамгийн эмзэг байдаг тул, та энэ хэсэгтээ оливийн тос түрхээрэй.

3. Арьсаа хуурай байх үед нь илүүдэл үсийг битгий аваарай. Арьсаа хуурай байх үед илүүдэл үсээ авах нь, арьсанд сөргөөр нөлөөлдөг. Үүний оронд та тос түрхэсний дараа илүүдэл үсээ авч байгаарай.

4. Хэрвээ зориулалтын тос байхгүй бол ангижруулагчаар орлуулж болно. Зориулалтын тос байхгүй юм уу, эсвэл дууссан үед үсний ангижруулагчийг оронд нь ашиглаарай. Энэ нь арьсыг тань зөөллөж, илүүдэл үсийг авахад туслах юм.

5. Шүршүүрт орсны дараа хөлийнхөө илүүдэл үсийг аваарай. Хөлийнхөө илүүдэл үсийг, орондоо орохын өмнө авч байх хэрэгтэйг бид дээр дурдсан. Мөн та илүүдэл үсээ авахаас өмнө, заавал ч үгүй шүршүүрт орсон байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Учир нь халуун ус арьсны нүхийг тэлж өгснөөр, илүүдэл үсийг авахад илүү хялбар болгодог байна.

6. Илүүдэл үсийг авахдаа доороос дээш гэсэн чиглэлээр хусах хэрэгтэй. Биеийн илүүдэл үсийг авахдаа доод хэсгээс эхэлж байгаарай. Тухайлбал, та хөлийнхөө илүүдэл үсийг, шагайнаасаа дээш чиглэлтэй авах хэрэгтэй юм.

7. Өвдөгний илүүдэл үсийг авах хамгийн төвөгтэй байдаг. Үүний тулд та угаалгын өрөөндөө орон, өвдгөө нугалж, арьсыг нь чангалах хэрэгтэй. Үүнийхээ дараа илүүдэл үсийг нь аваарай.

8. Скраб хэрэглэх. Илүүдэл үсийг авах гэж буй биеийнхээ тухайн хэсэг дээр скраб түрхэж өгөөрэй. Ингэснээр арьсны үхэжсэн хэсгийг үгүй хийх ач тустай юм. Түүнээс гадна, та гэрийн нөхцөлд скраб хийх боломжтой бөгөөд үүний тулд оливийн тос болон бага зэрэг элсэн чихрийг хооронд нь хольж, арьсандаа түрхээрэй. Харин та хэт эмзэг мэдрэмтгий арьстай бол, дээрх бэлдмэлийг түрхэх хэрэггүйг анхаарна уу.

9. Арьсаа хамаагүй зүлгэж болохгүй. Заримдаа эмэгтэйчүүд чийгшүүлэгч түрхсэнийхээ дараа арьсаа алчуураар үрдэг бөгөөд энэ нь маш буруу болохыг мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна. Үүний оронд та илүүдэл үсээ хуссаныхаа дараа арьсандаа чийгшүүлэгч түрхэж, усанд угаахад болох юм. Ингэснээр арьс тань илүү гэгээлэг, өнгөлөг харагдах болно.

10. Татуургаа хүүхдийн тосоор цэвэрлээрэй. Хүүхдийн тосыг олон зүйлд ашиглаж болдог бөгөөд татуургыг шинэ мэт болтол нь цэвэрлэх боломжтой байдаг. Ингэснээр та нэг татуургаа багагүй хугацаанд ашиглаж болох аж.

11. Хэрвээ та дээрх аргуудыг туршиж үзсэний дараа арьс тань халуу дүйгэх юм уу, эсвэл цочирвол хүйтэн жин тавиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!