Зөвхөн Японд л харах боломжтой хачирхалтай 12 зүйл

Японд цочирдмоор зүйлс олон бий. Хэрэв та Япон улс руу явах гэж байгаа бол явахаасаа өмнө илүүдэл жиндээ анхаарч, хогоо биедээ авч явах соёлд суралцаж, усан санд зөвхөн зөвшөөрөлтэй хүмүүс сэлдэг гэдгийг мэддэг байх хэрэгтэй юм.

Үүнээс гадна Японд байдаг хамгийн ер бусын зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Энэхүү нийтлэлийн төгсгөл хэсгээс Японы хамгийн хачирхалтай трендийн тухай мэдээрэй.

12. Та зарим эмийг худалдаж авах боломжгүй.

Бусад оронд амархан худалдаж авч болох ихэнх эмийг Японд зөвхөн жороор өгдөг. Жишээлбэл, Ингалятор болон харшлын эсрэг зарим эмийг зөвхөн эмчийн жороор л олгодог байна.

11. Хүүхдэд хэрхэн нэр өгөх талаар хатуу хязгаарлалт тавьдаг.

Япончууд хүний нэрийг ​​хувь заяанд нөлөөлдөг гэдэгт итгэдэг учраас хүүхдэд хэрхэн нэр өгөх талаар маш хатуу дүрэм журамтай байдаг. Эцэг эхчүүд хоёрдмол утгатай эсвэл сөрөг сонсогдож болох нэрийг сонгож болохгүй. Жишээлбэл, 1993 онд зарим эцэг эхчүүд хүүхдээ “Акума”(“Чөтгөр” гэж ойлгож болно) гэж нэрлэх хүсэлт гаргаж байжээ. Тухайн эцэг эхчүүдийг шүүхэд өгч, нялх хүүхдэд өөр, илүү “эерэг” нэр өгөх ёстой гэж үзсэн байна.

10. Та илүүдэл жинтэй байж болохгүй.

2008 оноос хойш Японд ” The Metabolaw ” үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд иргэдийн илүүдэл жинтэй тэмцэх тал дээр Японы Засгийн газар маш сайн ажилладаг. Хуулийн дагуу 40-75 насныхны бэлхүүсийг хэмждэг бөгөөд эрэгтэйчүүд 89 см-ээс ихгүй, эмэгтэйчүүд хувьд 89 см-ээс ихгүй байх ёстой. Хэрэв тухайн хүн заасан хэмжээнээс илүү жинтэй бол жингээ хянах тусгай эмнэлгийн тусламж үзүүлдэг. Харин ямар ч торгууль, татвар байхгүй.

9. Та мөнгөө хаяж болохгүй.

Энэ маш хачирхалтай дүрэм юм. Японд мөнгө хаях болон гэмтээхийг хориглодог. Хэрэв үүнийг зөрчвөл тухайн хүнд нэг жил хорих эсвэл 2000 долларын торгууль ногдуулдаг.

8. Та архи үйлдвэрлэж болохгүй.

Өрхийн үйлдвэрлэлийн шар айраг, дарс гэж огт байхгүй. Үүгээр ч зогсохгүй хувиараа архи үйлдвэрлэхийг хориглосон байдаг. Хэрэв та энэ хуулийг зөрчвөл 5 жилийн хорих ял эсвэл 5000 долларын торгуультай.

7. Олон нийтийн газар хогийн сав байрлуулахыг хориглодог.

Японд олон нийтийн газар хогийн сав байдаггүй. Энэ нь Японы соёлтой холбоотой юм. Япончууд хүүхдүүдээ багаас нь хогоо ангилж, гэртээ хаяхыг сургадаг. Мөн өөр нэг шалтгаан нь 1995 онд Токиогийн метронд террорист халдлага болж, тэсрэх бөмбөг байрлуулсан газар нь хогийн сав байсан учир Засгийн газраас ингэж шийдвэрлэсэн байна.

6. Шөнийн клубт бүжиглэж болохгүй.

Японы хуулинд 66 мкв-аас бага талбайтай газар бүжиглэж болохгүй гэж заасан байдаг бөгөөд бүжгийн клуб нээхийн тулд бүжгийн тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

5. Бэлгийн зөвшөөрлийн нас 13.

Японд албан ёсоор 13 наснаасаа бэлгийн харьцаанд орох боломжтой ч 18 настайдаа л гэрлэх боломжтой байдаг.

Өмнө нь Японы хуулийн дагуу охид 16 настай, хөвгүүд 18 нас хүрээд л гэрлэх боломжтой байсан бол одоо журам өөр болж, охид, хөвгүүд гэрлэхийн тулд 18 нас хүрэх ёстой болсон байна.

4. Та лицензгүй загасчлах боломжгүй.

Энэ дүрэм нь зөвхөн фугу загастай холбоотой юм. Энэхүү загас нь хортой бөгөөд мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн хоолыг идэхгүй бол маш аюултай. Тийм учраас тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л энэ загасыг барьж, хоол хийх боломжтой.

3. Хэрэв та шивээстэй бол усан сан, саунд очиж болохгүй.

Шивээс хийхийг хориглосон албан ёсны хууль байдаггүй. Гэсэн хэдий ч олон нийтийн газар шивээс хийлгэсэн хүмүүсийг усан бассейн, саунд зочлохыг хориглосон самбар байдаг. Энэ дүрэм нь япончууд болон жуулчдад хамаатай аж.

2. Та дайнд оролцох боломжгүй.

Японы Үндсэн хуулийн 9-р зүйлд тус улс олон улсын энх тайвныг эрхэмлэж байгаа тул дайнд оролцохоос татгалздаг гэжээ. Тэдэнд арми огт байхгүй.

1. Эмэгтэйчүүд хөхний даруулга өмсөх ёстой.

Японд эмэгтэйчүүд агааржуулагчтай байранд хөхний даруулга өмсөх ёстой. Энэ хуулийг ажлын байран дахь бэлгийн дарамтаас зайлсхийх зорилгоор боловсруулсан байна.

Бонус: Өтгөний хандлага

Японд хүний өтгөнтэй төстэй зүйлс маш их байдаг. Тухайлбал, өтгөнтэй төстэй хоол идэж болох бөгөөд тэр ч байтугай бөөлжих кафе хүртэл байдаг. Мөн өтгөний музейгээр зочлох боломжтой. Та эндээс өтгөний хэлбэртэй малгай худалдаж авч болно. Мөн жорлонг дуулах найрал дуу хүртэл байдаг. Япон хүмүүс иймэрхүү зүйлийн талаар ярихаас огт ичдэггүй тул энэ нь тэдний хувьд тийм ч том асуудал биш юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!