Фэйсбүүк, Инстаграм, Твиттер дээрээ хэзээ ч бичиж болохгүй зүйлс. Маш аюултай!

Одоо цагт цахим ертөнц /Facebook, Instagram гэх мэт/ хүн бүрийн амьдралын салшгүй чухал хэсэг болсон билээ. Өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцаж, эргэн тойронд болж буй сонин хачинтай танилцах боломжийг бид цахим ертөнцөөр дамжуулан олж авдаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс зарим үед хувийн мэдээллээ бусдын нүдэнд ил дэлгэж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, цахим гэмт хэргийн золиос болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа хэзээ ч бичиж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хайр сэтгэл

Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд аль ч цаг хугацаанд өөрийнхөө хайр сэтгэлийн асуудлыг бусдад дэлгэсний хэрэггүй. Учир нь орчин цагт ямар ч баталгаагүй болсон зүйлсийн нэг бол хайр сэтгэл юм. Өнөөдөр та хайрттайгаа аз жаргалтай байгаа мөчөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцаж болох хэдий ч, хэсэг хугацааны дараа та хоёр өөр өөрийн зам мөрөө хөөхөөр болбол яах вэ?

Тэр үед магадгүй хамтдаа авахуулсан зураг, цугтаа хийсэн бичлэг, хайр сэтгэлийн тухай бичсэн зүйлсээ устгах боломжтой ч, энэ бүгдийг тухайн үед үзэж, харсан хүмүүсийн ой санамжийг устгаж чадахгүй шүү дээ. Нэг ёсондаа таны хайр сэтгэлийн түүхийг таниас гадна, өөр олон хүн мэдэж байгаа гэсэн зг юм. Тиймээс хайр сэтгэлтэй холбоотой асуудлаа цахим ертөнцөд дэлгэсний хэрэггүй аж.

2. Холбоо барих мэдээлэл

Гар утасны дугаар, ажил болон гэрийн хаягийг зөвхөн компани, аж ахуй нэгж байгууллага болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг газрууд цахим хуудсанд байршуулах хэрэгтэй байдаг. Харин хувь хүн дээрх хувийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулж хэрхэвч болохгүй. Ингэснээр та өөрийгөө цахим гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээж өгч буй хэрэг юм.

3. Гэр бүл

Үүнийг нэн ялангуяа насанд хүрэгчид болон эцэг эхчүүд илүүтэй сайн анхаарах хэрэгтэй. Өхөөрдөм бяцхан үрсийнхээ зургийг авч, бусдад үзүүлэхийг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ. Гэвч “бусад” гэх тодотголтой хүмүүс дотор дан ганц таны ойр дотны хүмүүс багтдаггүй гэдгийг сайтар мэдэж байвал зохилтой. Иймд юу ч мэдэхгүй, алдрай бяцхан үрсэд тань ямар нэгэн аюултай зүйл тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлж, тэдний тухай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан бусадтай бүү хуваалцаарай.

4. Өдөр тутмын амьдрал

Ажил руугаа явах, өдрийн хоолоо идэх, фитнес зааланд хичээллэх гээд өдөр тутмын амьдралаа ч мөн ялгаагүй, бусдад нэг нэгэнгүй тоочих хэрэггүй. Эс бөгөөс энэ нь танд өс санасан, эсвэл ямар нэгэн байдлаар таныг хорлох бодолтой хүн байдаг бол, түүнд өөрийгөө хаана байгааг хэлж өгч байгаагаас өөрцгүй хэрэг биш гэж үү?

5. Хөрөнгө мөнгө

Хувийн орон сууц, унаж буй автомашин, хэрэглэдэг гар утас гээд эд хөрөнгөө цахим хуудсанд байршуулах нь олон хүний атаархлыг төрүүлж, сөрөг энергийг дууддаг байна. Түүнчлэн бусдад сайрхаж, онгирч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх нь ч бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!