Орчин үеийн техник технологийг ашиглахгүйгээр ухаалаг амьдарч болох хялбар аргууд

Төрөл бүрийн арга ухаан, лайфхакууд сураад авчихсан байхад хэзээ нэгэн цагт хэмжээлшгүй их хэрэг болно. Хүнд ямар ч төрлийн мэдлэг байлаа гэсэн илүүддэггүй. Өнөөдөр та бүхэндээ угаалгын өрөөндөө ашиглаж болох сонирхолтой аргуудаас хуваалцаж байна.

Аяга таваг угаагч машины шахмалыг ашиглаж, суултуурын дотор талыг цэвэрхэн байлгах

Аяга таваг угаагч машинд хийдэг шахмалыг суултууранд хийж болно. Энэ нь суултуурын толбо, шарласан хэсгийг ул мөр үлдээлгүй сайтар цэвэрлэж, яг л шинэ мэт болгох юм. Шахмалаа суултуурандаа хийж, хэсэг байлгаж уусгасны дараа үрж угаагаарай.

Шахмал саван ашиглаж суултуураа цэвэрлэх

Суултуураа амархан цэвэрлэхийн тулд шахмал саван ашиглаж болно. Савангаа торонд хийж, суултуурдаа тогтоож тавиарай. Усаа татахад ус нь савангаар дамжин хөөстэй бол, суултуурын дотор хэсэг цэвэрлэгдэнэ гэсэн үг.

Суултуурын бөглөөс гаргах

Хэрэв таны суултуур бөглөрсөн бол энэ аргыг ашиглаад үзээрэй. Агаар оруулахгүйгээр суултуураа битүү хүнсний скочоор орооно. Дараа нь усаа татаад, хүнсний скоч дээш томроод ирмэгц нь доош дарахад хангалттай.

Металл савлагааны толбо үүсэхээс сэргийлж хумсны будаг хэрэглээрэй.

Металл сав, бүтээгдэхүүнийг чийгтэй нойтон газар тавьбал тэр дороо зэв үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд металл савны ёроолыг өнгөгүй хумсны будгаар будаарай.

Хуванцар савны дээд хэсгийг угаалгын нунтагны таг болгох

Угаалгын нунтагыг илүү амар хялбар ашиглахад хуванцар ундааны сав тус болно. Ундааны савны дээд хэсгийг тайрч аваад, угаалгын нунтагны амсарт цавуугаар нааж тогтоогоорой.

Хивс цэвэрлэхдээ сахлын хөөс хэрэглээрэй.

Хэрэв та хивс цэвэрлэхэд асуудалтай байгаа бол хялбар шийдэл бий. Цагаан сахлын тос нь будагч бодис агуулаагүй тул хивсэнд хэрэглэхэд аюулгүй. Зүгээр л хивсэндээ түрхээд жаахан хүлээгээд дараа нь арилга. Та мөн энэ аргыг тавилга дээрээ туршиж үзэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!