Женни шиг дэгжин хувцаслаж, эрхэмсэг харагдахад туслах зөвлөмжүүд

“BlackPink” хамтлагийн дуучин Ким Женни бол яг одоо инстаграм хуудаснаа хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг. Охид бүсгүйчүүд түүний зургуудыг үзэж, санаа авч хувцаслах нь их. “Chanel” брэндийн нүүр царайгаар сонгогдсон дуучин бүсгүй нь ямагт ихэмсэг хийгээд эмэгтэйлэг хувцасладаг.

Түүн шиг хувцаслах хэд хэдэн санааг та бүхэндээ хүргэж байна. Энэ хавар, зуны улиралд Женни шиг дэгжин хувцаслаж, өөртөө итгэлтэй алхацгаая.

Хувцаслалт 1

Задгай энгэртэй богино топ болон бариу жинсэн өмдний хослол. Женни өндөр суудалтай өмд, тэр дундаа жинс маш их өмсдөг. Энэ хувцасны хувьд Женни ногоон UNIF цамц өмссөн байна. Та үүнийг интернетээр 30 орчим доллараар худалдан авах боломжтой. Та ийм төрлийн цамц хялбархан олж, өөрт байгаа өндөр суудалтай бариу өмдтэй хослуулснаар, Женнигийн дүр төрхтэй ижил төстэй хувцас бүтээх боломжтой.

Богино оосортой “prada” цүнхээ цамцтайгаа хослуулж, ногоон өнгөтэйг сонгожээ. Женни хувцаснуудынхаа өнгийг тохируулах тун ч дуртай. Түүний хувцаслалтуудыг ажиглаад үүнийг мэдэж болно. Харин гуталны тухайд энгийн цагаан өнгийн кет өмссөн байна.

Хувцаслалт 2 

Энэхүү хоёо дахь хувцаслалт нь супер эмэгтэйлэг бөгөөд Женнигийн өмссөн хамгийн дуртай хувцаснуудын нэг. Хар болон ягаан өнгөөр дагнан хувцасласан. Зөөлөн ягаан өнгийн топыг дэрвэгэр хар юбкатай хослуулсан. Нимгэн шилэн трико болон жижиг гоёл чимэглэлүүд нь тус хувцаслалтыг илүү гоёмсог, дур булаам болгосон билээ.

Хувцаслалт 3 

Өөрт байгаа хүзүүтэй хар цамцыг мини даашинзтай хослуулж өмсөнө. Илүү эрхэмсэг харагдахын тулд сувдан зүүлт, хамбан үсний даруулга болон өндөр өсгийт гутлаар хувцаслалтаа чимнэ.

Хувцаслалт 4

Женнигийн өдөр тутмын энгийн хувцаслалт. Бид ч бас өдөр тутамдаа ийн хувцаслаж болох юм. Богино загвар бүхий топыг өндөр суудалтай сул жинсэн өмдтэй тохируулж өмсөнө. Доогуур нь цагаан кет, дээгүүр нь өдөр тутамдаа үүрдэг жижиг цүнх байхад л хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!