Найзуудаас хосууд болж харилцаагаа ахиулсан Том Холланд болон Зэндаяагийн сонирхолтой хайрын түүх

Хайр дурлалын харилцааны бараг 70 хувь нь нөхөрлөлөөс эхэлдэг. Тэдний томоохон төлөөлөл бол жүжигчин Том Холланд болон Зэндаяа нар юм. Олон жилийн өмнөөс нөхөрлөж эхэлсэн тэдний харилцаа сүүлдээ хайр дурлал болж хувирсан нь олон хүмүүсийг баярлуулсан. Өнөөдөр та бүхэндээ хайр татам хосуудын түүхийг хуваалцаж байна.

Хоёр од мөргөлдөхөд оч үүсдэг.

Зэндаяа, Том нар 2016 онд “Хүн аалз” киноны гурав дахь франчайзын зураг авалтыг хийх үед танилцсан бөгөөд хүн бүр тэдний харилцаа ойр дотно болохыг анзаарч, тун удахгүй хосууд болно доо хэмээн чимээ чагнан суух болсон юм. Тэд нэг нэгнийхээ зургийг инстаграм хуудаснаа оруулж, магтаал сайшаалыг харамгүй өгөх болсон нь ёстой л хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байв.

Цуу яриа чих дэлссэн ч, тэд үгүйсгэж байв.

2017 оны зун тэднийг хамтдаа амралтанд явсан, болзож байгаа гэж эх сурвалжууд мэдээллэсэн ч, жүжигчин бүсгүй хоёулахнаа яваагүй, ажлын уулзалт байсан хэмээн болзож байгаа гэх цуу яриаг үгүйсгэсэн билээ.

Мөн Зэндаяа хэн нэгэнтэй үерхэх гэж яарахгүй байгаа. Өмнөх харилцаанаасаа сэтгэлийн шарх авсан, хууртсан болохоор ахин алдаа гаргахгүйг хичээж байгаагаа ч нээлттэй илэрхийлсэн юм.

Тэд зүгээр л найзууд

Хосууд Лос-Анжелес хотын нэгэн номын дэлгүүрт хамтдаа явж байгаа нь папарацийн дуранд өртсөн. Мөн Оскарын шагнал гардулах ёслолын үеэр хамт зэрэгцээд суусан. Мөн Том Холланд өөрийн инстаграм хуудаснаа Зендаяагийн Met Gala дээр авахуулсан зургыг “Хатан хаандаа мөргөе. Чи үнэхээр солиотой харагдаж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн. Үүнээс гадна хэн хэн нь төрсөн өдрүүдээрээ мэндчилгээ дэвшүүлж зургийг нь инстаграмд нийтэлдэг гэхчлэн тэд маш дотно харилцаатай. Хүмүүс үүнийг нь найз нөхдийн харилцаа гэхээс илүү хайр дурлалын холбоотой гэж сэжиглэсэн хэвээр байв.

Хэн хэн нь хэсэгтээ өөр хүмүүстэй болзсон

2019 оны зун Том ахин дахин ирэх асуултанд тодорхой хариулт өгч, Зендаяатай зөвхөн найзын харилцаатай болохоо хэлсэн. Тэр зун Зендаяа “Euphoria” кинонд хамтран тоглосон жүжигчин Жейкоб Элордитой гудамжаар алхаж бас үнсүүлж буй зургууд нь цацагдсан. Гэсэн ч тэд үерхэж байсан эсэхийг батлаж чадаагүй. Тухайн үед Том ч бас нэгэн бүсгүйтэй хэсэг болзсон гэдгээ хэлсэн байдаг.

Тэдний хайр дурлал эхэлсэн үе

2021 оны 7-р сард хосуудын машиндаа үнсэлцэж буй зургууд цацагдсан бөгөөд хүмүүс ёстой л хүлээж байсан бэлгээ авав. Мөн Зэндаяагийн ээжийн гэрт хамтдаа очсон, найзынхаа хуриманд хамтдаа дотно явж байгаа нь харагдсан гэхчлэн тэднийг болзож байгаа гэдгийг батлах олон зүйлс ар араасаа гарч эхэлсэн билээ.

Намар нь Зэндаяагийн сайн найз “Зэндаяа Томд ухаангүй дурлачихсан” гээд дэлхий нийтээр зарлачихсан. Том нэгэн ярилцлагын үеэр “Зэндаяа миний амьдралд орж ирсэнд маш их баярладаг. Тэр намайг зөв тийш нь чиглүүлж, амьдралыг минь гайхалтай болгож өгсөн” хэмээсэн юм. Одоо тэд хамгийн жаргалтай хосууд.

Тэд бол цаг хугацааны явцад нэгнийгээ сайн таньж мэдэж, аажмаар биедээ дурласан хосууд. Тэдний харилцаа бат бөх, удаан настай байна гэдэгт итгэлтэй байна. Найзуудаас хосууд болсон хүмүүс нэгнийгээ маш сайн мэддэг, ямагт дэргэд нь байж чаддаг, итгэлийг нь даадаг, амьдралын жинхэнэ хань болж чаддаг гэх судалгаа ч бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!