Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд таны элгэнд хамгийн сайн нөлөөтэй учир өдөр бүр хэрэглээрэй!

Эрүүл мэндэд хор хөнөөлтэй хоол хүнс идэх бүрийд хамгийн ихээр өвчилдөг эрхтэн бол элэг юм. Тиймээс эрүүл, зөв хооллож, элгээ өвчлүүлэхгүй байх нь чухал билээ. Иймд өнөөдөр бид танд элгийг хамгаалж, бие организмыг цэвэрлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Сармис

Та идэх дуртай ч бай, дургүй ч бай, сармисанд элгэний үйл ажиллагаанд маш сайн нөлөөг үзүүлдэг бодисууд агуулагддаг. Тухайлбал “селен” гэх бодис байдаг бөгөөд энэ нь “антиоксидант”-аар баялаг учраас биеийг хоргүйжүүлэх ач тустай юм.

Сармисны найрлаганд “аргинин” гэх “амино хүчил” агуулагддаг бөгөөд цусны судсыг тэлж, элгэнд үзүүлэх дарамтыг бууруулдаг.

Түүнчлэн сармис нь элгийг өвчлүүлдэг үрэвслийг үгүй хийх үйлчилгээтэй витамин В6 амин дэмээр баялаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн “Эсийн исэлдэл” болон “эсийн гэмтэл” зэргээс бие организмыг хамгаалдаг витамин С амин дэм найрлаганд нь багтдаг.

2. Оливийн тос

Хүмүүсийн хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг тоснуудаас оливийн тос нь элгэнд хамгийн сайн нөлөөг үзүүлдэг. Учир нь найрлагандаа “липид” гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь элгийг өвчлүүлэхэд хүргэдэг хорт бодисуудыг үгүй хийх ач тустай юм.

3. Ургамал болон хүнсний ногоо

Ногоон навчтай хүнсний ногоонууд нь, хоол хүнс болон эргэн тойрон дахь төрөл бүрийн металь, химийн элемент болон хортон шавжны эсрэг үйлчилгээтэй бодисоос элгийг хамгаалдаг байна. Иймд аругула, бууцай болон идрээ зэрэг хүнсний ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Үр дүнд нь цөсний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулах болно.

Харин хүрэн манжин цус цэвэрлэж, элгийг шим тэжээлээр дутагдахаас сэргийлдэг.

Броккли, цэцэгт байцаа, бруссель нахиа болон бусад хүсний ногоонууд элгийг “фермент” болон хорт бодисоос хамгаалдаг юм.

4. Ногоон цай

Ногоон цай нь “антиоксидант” болон “катехин” гэх бодисоор баялаг юм. Уг бодис нь байгалийн гаралтай “флавоноид” агуулдаг. Ийм учраас ногоон цай нь олон төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай болохыг эрдэмтэн судлаачид олж тогтоожээ.

5. Бэрсүүт жүрж

Уг жимс нь их хэмжээний витамин С болон “глутатион” гэх бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь элгэний үйл ажиллагаанд сайн нөлөөг үзүүлдэг. “Глутатион” бодис нь эд эсийн гэмтлийг нөхөн сэргээж, химийн хортой найрлагаас бие организмыг хамгаалаад зогсохгүй, хэрэгтэй уураг, шим тэжээлийг олгож, дархлааны системийг сайжруулдаг аж. Сонирхуулж хэлэхэд, бэрсүүт жимсэнд 70 мг “глутатион” бодис агуулагддаг байна.

6. Хушга

Хушга нь сармисны нэгэн адилаар найрлагандаа “аргинин” амино хүчил агуулдаг.

Мөн дээр дурдсан “глутатион” бодис болон элгийг хоргүйжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих үйлчилгээтэй “Омега-3” хүчил найрлаганд нь мөн багтдаг байна.

Түүнчлэн хушга нь “антиоксидант” болон “ханаагүй” өөх тос-оор баялаг учраас элгийг өвчлүүлж буй өвчний үрэвслийг үгүй хийдэг ач тустай. Мөн хүчирхэг “мембран эсийг” бий болгодог давуу талтай.

7. Алим

Алиманд хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй “пектин” гэх бодис байдаг бөгөөд энэ нь элгэнд сайн нөлөөг үзүүлдэг.

8. Куркума

Хоолонд амт оруулагч Куркума /Turmeric/ нь “антиоксидант”-аар баялгаас гадна, өвчний үрэвслийг үгүй хийгч юм. Тэр тусмаа найрлаганд нь агуулагдах “куркумин” нь цөсний сувгийг хамгаалж, судсыг тэлж, элгийг цэвэршүүлдэг. Түүнчлэн элэгний эсүүдийг сэргээж, бие организмд сөргөөр нөлөөлдөг “алкохол” болон хорт бодисыг үгүй хийх ач тустай юм. Иймд хоолоо куркумагаар амталж байхыг танд зөвлөе.

9. Нимбэг болон лайм

Нимбэг болон лайм жимснүүд нь витамин С-ээр баялаг бөгөөд бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах нөлөөтэй аж. Өглөө бүр нимбэг болон лайм жимсний шүүс уувал, элгэний үйл ажиллагааг нөхөн сэргээдэг байна.

10. Авокадо

Авокадо жимс нь элгэнд хамгийн сайн нөлөөг үзүүлдэг жимс юм. Найрлаганд нь агуулагдах “глутатион” бодис болон витамин С, Е зэрэг амин дэмүүд нь “антиоксидант-аар баялаг учраас элгэний гэмтсэн эд эсүүдийг сэргээдэг байна.

Витамин Е, К амин дэмүүдийн хувьд элгийг өвчлөхөөс хамгаалдаг. Түүнчлэн авокадо нь холестеролын хэмжээг тэнцвэржүүлдэг ач тустай юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!