“Миний сахилгагүй залуу” кинонд тоглосон үзэсгэлэнт бүсгүйчүүд

“Миний сахилгагүй залуу” инээдмийн романтик уран сайхны кино 2022 оны 04-р сарын 01-с бүх кино театруудаар гарах гэж байна. Тус бүтээлд жүжигчин У.Цогтбаяр, Б.Замилан нар гол дүрийг бүтээж О.Амгаланбаатар, Э.Ариунзаяа, Х.Жулдыз, О.Итгэл, Л.Гантулга нарын жүжигчид бусад дүрүүдийг бүтээжээ.

Жүжигчин Цогтоо буюу Цогтбаярын анхны романтик кино гэдгээрээ олны анхаарлыг багагүй татаад байгаа энэхүү уран бүтээлд олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн байна.

Жүжигчин Э.Ариунзаяа

Телевизийн олон ангит киноны дүрээр олонд танигдсан дуучин Э.Ариунзаяа багадаа ихээхэн дүрсгүй хүүхэд байсан гэдэг. Тэрбээр Girls кинонд эмч Ононгийн дүрд тоглосон. СУИС-ийн дуулаач ангийг төгссөн бүсгүй аавын эрх танхи охин байжээ.

“Бага насны дурсамж асар их. Ээж ааваасаа айгаад үсээ зангидаж гэртээ орно. Шувууны өд олбол миний өд гээд булна. Хамгийн хөгжилтэй түүхүүдийнхээ нэгээс яръя. Манай аав ээж хоёр наймаа хийж бараанд явдаг байсан юм.

Тэгээд нэг өдөр эгч бид хоёр эмээгийндээ үеэл эгчтэйгээ үлдлээ. Тэр хоёрын нас ойролцоо болохоор нийлээд намайг жийх гээд байдаг. Түүнд нь гомдоод ганцаараа алхаж явж байгаад нохойд хөөгдөв. Тэгсэн хоёр эгч маань миний хойноос дагаад явж байсан юм билээ л дээ. Би ч айсандаа хашаа даваад гүйчихсэн.

Нэлээн өндөр тийм том хашааг яаж давснаа гайхаад байдаг юм. Даваад эргээд харсан чинь нэг эгч маань хойноос даваад буучихлаа. Нөгөөх нь бондгор байсан болохоор хашаан дээр тохогдоод гацчихсан /инээв/. Тэр л хамгийн хөгжилтэй нь байсан даа” хэмээн хүүхэд насны дурсамжаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуваалцаж байсан удаатай.

Жүжигчин Х.Жулдыз

Хавар ОАК-ны Маралын дүрээр олонд илүүтэй танигдсан жүжигчин Х.Жулдыз юм. Тэрээр 25-р суваг телевизийн Anemone хамтлагаас урлагийн гараагаа эхэлж байсан юм.
Залуу жүжигчин маань МУИС-ГХСС Солонгос хэл судлалын ангийг төгссөн боловч дуулах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ТВ шоунаас үүссэн охидын Anemone хамтлагт дуулдаг байсан юм. 2 жил гадаадад суралцаж ирсний дараа олон реклам, хөгжмийн видео клипт тоглосоор байна.

Тэрээр “Сайн уу амьдрал минь 2“ кинонд туслах дүр бүтээж, 2017 онд “Хавар“ ОАК-гийн гол дүр Маралын дүрийг бүтээсэн юм. Урлаг, дуу ,бүжиг ,зураг ,Фото зураг, шүлэг, кино зэргээс гадна шинжлэх ухаан, сэтгэл Судлал, далд ертөнц зэрэг олон сонирхол түүнд бий.

Мөн 2018 онд Жулдыз Анемоне хамтлагт хамт дуулж байсан хамгийн дотны найз Жаннагийн хамт “Хайр“ шинэ сингл “One Love” гаргасан байна.

Хамгийн сүүлд тэрээр “Миний сахилгагүй залуу” МУСК-д туслах дүр бүтээжээ.

Гол дүрийн жүжигчин Б.Замилан

“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилан 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг “төгөлдөр хуурч” мэргэжлээр, 2019 онд СУИС-ийг тайн дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгсөөд, одоо МУИС-д маркетингийн чиглэлээр магистирт суралцаж байна.

Уран бүтээлийн хувьд UBS телевизийн ээлжит уран бүтээл “Нарны садан” киноны Гиймэлийн дүр дээр ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд “Миний сахилгагүй залуу” МУСК-нд гол дүр бүтээжээ.

Сонирхуулахад тэрээр СУИС-ийн “тайз, дэлгэцийн жүжигчин”-ийн ангид суралцаж байхдаа “Говийн домог” уран сайхны киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрд тоглож байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!