Алдартнуудын фотошоп, эффектгүйгээр үргэлж төгс харагдаж чаддаг нууцууд
Алдар нэртэй байх нь зөвхөн олон шүтэн бишрэгчтэй байхаар хязгаарлагдахгүй, хажуугаар нь ямар ч нөхцөл байдалд гайхалтай харагдах чадвартай байхыг шаарддаг. Тэдний зарим нь онцгой дотуур хувцас өмсдөг бол зарим нь өндөрлөгч улавчгүйгээр гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй гэнэ. Энэ удаа та бүхэндээ алдартай хүмүүс олны өмнө гарахдаа ямар арга заль хэрэглэдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.
иеийн галбираа өөр харагдуулах дотуур хувцас өмсөх
Зарим одод хөхөө арай том харагдуулах үүднээс өөрийн хэмжээнээс нэг размераар том дотуур хувцас сонгодог бөгөөд зарим хэсэгтээ нэмэлт силикон шахуулдаг байна. Мөн урд талдаа түгжээтэй хөхний даруулга сонгосноор илүү том харагдуулах боломжтой.
Биеийнхээ хэлбэрийг өөрчлөн будах
Зөвхөн аятайхан дотуур хувцас сонгох нь хангалттай биш бөгөөд хурц гэрэлд арьс ч бас гайхалтай харагдах ёстой. Тиймээс л стилистүүд ил гарсан хэсэгт гялалзуулагч тос түрхэж, биеийн хэлбэрийг гэрэлд зохицуулан өөрчилдөг аж.
Урт даашинзны доор намхан ултай гутал өмсөх
Жүжигчид үргэлжилсэн арга хэмжээний үеэр өөрт эвтэйхэн байлгах үүднээс пүүз эсвэл намхан ултай гутал өмсдөг нь олонтаа. Блэк Лайвли ” Free guy” Киноны нээлтийн үеэр пүүз өмссөн байсан бол Вупи Голдберг Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр урт даашинзныхаа доогуур өмссөн түрийтэй гутлаа харуулсан байдаг.
Тэд гутал өмсдөггүй ч байж мэднэ.
Зарим үед оддын өмссөн хувцас нь өндөр өсгийт өмсөх шаардлагагүй болгож өгдөг. Зиндаяаг Валентино даашинзныхаа доор гутал өмсөөгүй гэж хэн санах билээ. Мөн энэ даашинз нь ганцхан хувь хийгдсэн бөгөөд стилистүүд уртыг нь тохируулж чадаагүйн улмаас уг ер бусын санаа бий болжээ.
Үнэрээ удаан хадгалахын тулд вазелин хэрэглэх
Олны танилууд дуртай сүрчгээ хэрэглэхийн өмнө тодорхой цэгүүд дээрээ бага зэрэг вазелин түрхдэг. Энэ нь арьс зөөлрүүлэхээс гадна үнэрийг удаан хадгалдаг байна.
Галбирлаг харагдахын тулд өргөгчтэй дотуур өмд өмсөх
Сайхан биеэ улам тодруулахын тулд зарим одууд тусгай зөөлөвчтэй дотуур хувцас өмсдөг.
Өндөрлөгч хэрэглэх
Эрэгтэй жүжигчид ч бас зарим арга залийг ашигладаг. Том Холланд 5.8 инч өндөртэй бөгөөд гутландаа өндөрлөгч хэрэглэснээр байгаагаасаа илүү өндөр харагддагтаа үнэхээр тааламжтай байдаг хэмээн хэлжээ. Түүнээс гадна тэрээр улаан хивсний ёслолд өндөр харагдахын тулд үргэлж хамт олныхоо өмнө алхдаг байна.
Дулаан байхын тулд давхар хувцас өмсөх.
Ихэнх загвар зохион бүтээгчид нимгэн материалаар хувцас хийдэг ба энэ нь улаан хивсний ёслолын үед тийм ч дулаахан биш гэнэ. Харин зарим алдартнууд камерын өмнө зогсохдоо дулаан байхын тулд гоёмсог даашинзныхаа дор хувцас нэмж өмсдөг ажээ. Жишээ нь: Жамила Жамис 2018 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр маш хүйтэн байсан учраас даашинзныхаа дотуур нарийн жинсэн өмд өмссөн гэжээ.
Толбо айлгахын тулд сахар орлуулагч хэрэглэдэг.
Хувцсан дээрх тод толбо үнэхээр сэтгэл гонсойлгодог шүү дээ. Харин стилист Жо Зий ( Пенелопа Круз, Женифер Гарнер нартай ажилладаг)-ийн хэлснээр шингэн сахар орлуулагч нь энэ үед тун тустай гэлээ. Тухайн хэсэгтээ хэдхэн дуслыг л дусаахад толбыг арилгахад нэмэртэй.
Тэд нүүрний үсээ хусдаг
Энгийн гоо сайхны үйлчилгээнээс гадна одод нүүрэн дээрх үхсэн арьсны эсийг арилгаж, тачир үсээ хусуулахын тулд “дэрмаплан”-ийг ашигладаг. Уг үйлчилгээг хийлгэсний дараа арьс цаанаасаа гялалзаж, будалт хийхэд хялбар болно. Түүнчлэн Кали Куоко, П. Хэнсон зэрэг одод үүнийг шүтэн бишрэгчид байдаг нь гайхах зүйл биш юм.
Одод даашинзныхаа цаана мэс заслын сорвио нуудаг.
Зарим үед тэд даашинзаа хүссэнээрээ бус тодорхой шалтгааны улмаас сонгодог. Хувцас нь саяхан хийгдсэн мэс заслын болон гоо сайхны сорвийг нуух тохиромжтой арга юм. Тухайлбал 2013 оны “Эмэгтэйчүүдийн хүч” арга хэмжээний үеэр Чарлиз Терон сүүлд хийгдсэн мэс заслын сорвио нуухын тулд хүзүүний ороолттой сүүн өнгийн даашинз өмссөн байжээ.