Хуучны загварыг эргүүлэн авчирч, хүн бүрийн дурлан өмсөх трэнд болж чадсан алдартнууд

Бидний ихэнх нь аль хэдийн хэзээ ч дахиж өмсөхгүй гэж бодон хувцасны шүүгээнээсаа гаргаж хаясан хувцаснууд онгоцны буудал хотын гудамжинд дахин үзэгдэх нь бий. Ихэнх тохиолдолд алдартнууд эдгээр хуучны загваруудыг илүү шинэлэг, хурц болгох нь бий.

Сонгодог загварын бээлий

Gentlemen Prefer Blondes киноны од Мэрилин Монрогоос эхлээд дуучин Ариана Грандийн үе хүртэл үдэшлэгийн урт торгон бээлий нь 18 зуунаас хойш эмэгтэйчүүдийн дотны найз байсаар иржээ. Өмнө нь зөвхөн алдартнууд, язгууртан бүсгүйчүүд чухал баяр ёслолд оролцохдоо бээлий өмсдөг байсан бол өнөөдөр эмэгтэй хүн бүхэн үүгээр гоёх болсон байна.

Ковбой малгай

 

Ардын аман зохиолд анх ковбой малгайг хошигнол хэлбэрээр зохион бүтээсэн боловч хөнгөхөн, ус нэвтэрдэггүй, өмсөж хэрэглэхэд хялбар тул хүмүүсийн өдөр тутамдаа өмсөх чухал хувцаснуудын нэг болжээ. Кендалл Женнер, Ж.Ло, Мадонна зэрэг дуучид үдэшлэг дээр ковбой малгай өмссөн нь олныг гайхшруулсан.

Өргөн өмд

70-аад оны үед ид алдаршиж байсан Шер, Фарра Фоссет нарын хувцаслалтыг Харри Стайлс буцааж авчирсан. Харин Харриг даган дуурайж хувцаслах, түүнээс урам зориг авч, ижил төстэй хувцас өмсөх хүмүүс олширсоор байна.

Комбинезон маягийн хувцас

Комбинезон буюу үргэлжилсэн бариу загварын хувцас нь зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүсийн сонголт ба хүчирхэг, эмэгтэйлэг төрхийг бүрдүүлдэг. Ким Кардашиан, Жижи Хадид, Майли Сайрус нар аль хэдийн 1960-аад оны үеийн бариу конбинезоныг тренд болгосон.

Коршонкон малгай

Малгай бол хувцаслалтыг төгс болгож гүйцээдэг чухал хэрэглэгдэхүүн. Хуучны коршонкон малгайгаар хувцаслалтаа чимэн танигдсан одод бол Билли Эйлиш, Брэд Питт, Рианна нар юм.

Богино суудалтай өмд

Загвар бол хамгийн олон зүйлийг туршдаг салбар юм. Хэдэн жилийн өмнө өндөр суудалтай жинсэн өмд моодонд орсон бөгөөд хүн бүр намхан суудалтай өмднөөс татгалзсан. Харин тус өмдийг буцаан загварын салбарт авчирсан нэгэн бол Белла Хадид.

Жижиг нүдний шил

Нүдний шил нь том, жижиг, тэгш өнцөгт гэх мэт олон хэлбэртэй байдаг. Эшли Грэхэм, Бейонсе, Зое Кравиц зэрэг алдартнууд 1960-аад оны үеийн шилийг эргэн моод болгожээ.

Дөрвөлжин хээтэй хослол

“Clueless” Кино бидэнд “хувцаслалт таны өдрийг сайхан болгож чадна” гэдгийг заасан. Тиймээс дөрвөлжин хээтэй хослол таныг өөртөө итгэл дүүрэн алхаж, сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлж өгнө. Дөрвөлжин хээтэй буюу плайд загвар нь 1970-аад оны үед загварын ертөнцөд од болсон. Үзэсгэлэнт жүжигчин Жессика Чэстэйн энэхүү загварын чиг хандлагыг улаан, цагаан өнгийн гялалзсан улаан стилеттотой хослуулан өмссөн байна.

Паск

Паскыг хүмүүс дээрэмчдээс хамгаалах зорилгоор анх бүтээжээ. Анх хувцсанд халаас хийхийн оронд америк одос үхрийн арьсыг уут болгож ашиглаж байв. Алдартнууд хэдийгээр эд зүйлсээ хулгайд алдахаас сэргийлдэггүй хэдий ч гадаад дүр төрхөө илүү догь харагдуулахын тулд үүнийг сонгодог.

Зузаан толгойн тууз

Энэхүү үсний туузыг Грекчүүд МЭӨ 475-аас МЭӨ 330 оны хооронд хэрэглэдэг байв. Грек, Ромын үед онцгой арга хэмжээнд оролцохдоо зүүдэг байсан ба өнөө үед өдөр тутамдаа хэрэглэж байна. Парисын загварын долоо хоногт Аня Тэйлор-Жой Хятад хэв маягийн хатгамал даашинз, жижигхэн нүдний шил, зузаан тууз зүүсэн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!