Хуучин эд зүйлсээ хаях биш, дахин боловсруулж ашигладаг ухаалаг хүмүүс: Ийм хүмүүс олон болж байж дэлхий эрүүлжинэ

Өдөрт л гэхэд хэдэн тонн хог хаягдал бий болдог гэдгийг мэдэх үү? Хүмүүсийн бодлогогүй бас ашиггүй худалдан авалт, нэг авсан зүйлээ уйдахаараа л хаячихдаг зан зэрэг нь дэлхийг хогийн сав болгож байгаа. Харин ухаалаг бас хөдөлмөрч хүмүүс улам бүр нэмэгдэж байгаа нь талархууштай хэрэг. Тэд хуучин эд зүйлсээ хаях биш, дахин боловсруулж ашигладаг бөгөөд энэ нь санхүүгийн хувьд хэмнэлттэй төдийгүй эх дэлхийгээ хайрлах буй нэгээхэн хэлбэр билээ. Таныг ч бас хуучирсан эд зүйлсээ шууд хаяхгүйгээр боловсруулж ашиглаж байгаасай гэж хүсч байна.

Гялгар уут хэрэглэхээ болиод удаж байгаа. Хэрэглэхээ больчихсон утаснуудаа нийлүүлж нэхээд ийм гоё тортой болчихсон. 

Хуучин хувцсаараа охиндоо гоё тоглоом оёж өгсөн. Охин маань байнга өвөртөлж унтдаг шүү.

Хуучин жинсэн өмдөөрөө хачин гоё уут оёчихсон.

Хөөрхөн сэтгэчихсэн байгаа биз.

Хаягдал даавуунуудыг ашиглаж, ээждээ шалавч оёж өгсөн.

Будааны шуудайг уут болгоод оёчихсон. Өдөр бүр дэлгүүр рүү энийгээ авч явдаг шүү.

Охинтойгоо хамт тоглох тоглоомоо өөрөө оёж бэлтгэдэг.

Би хэн нэгний хаясан зотон даавуугаар цүнх хийсэн

Даавуун ууттай болсон. Хэрэглэхэд хялбар бас хөөрхөн.

Орны маань модон рам нь эвдэрчихсэн. Харин үүнийг ашиглаад модон тавиур хийчихсэн шүү.

Манай эхнэр хуучин подволкоор “цүнх” оёдог.

Хэрэглэхгүй болсон хайрцгаа ингэж ашиглаж болно шүү.

Бид төмс тарихдаа хуучин төмөр сав ашигладаг байсан.

Хүүхдэд хуванцар тоглоом өгөхийн оронд хөвсгөр мангас хийсэн.

Хуучин өмдөө зөндөө олон үсний боолт болгочихсон.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!