Таныг ухаалаг бас амар хялбар амьдрахад туслах бяцхан санаанууд

Муу зуршлаас хэрхэн татгалзах, шинэ сайн зуршлыг хэрхэн бий болгох, цаашлаад энэ бүхэн яагаад чухал вэ гэдэг нь үргэлж л ярианы гол сэдэв байсаар ирсэн. Тэгвэл бид өөрийн өдөр тутамдаа хийдэг зарим зуршлаа багахан өөрчлөөд л илүү сайн үр дүнд хүрч болох аж. Хүмүүс эдгээр аргуудыг төдийлөн мэддэггүй учраас бусдадаа ч бас сайн түгээж тараагаарай.

Хөлс дарагчийг орондоо орохын өмнө түрхэх

Нийгмийн харилцаанд орох, хүн ихтэй газар явах, ялангуяа цахилгаан шатанд суух үед хөлсний үнэрээ ханхлуулах тун таагүй. Гэхдээ та үнэр дарагч, хөлс дарагчийг өдөр гэхээс илүүтэй шөнийн цагаар хэрэглэж байгаарай. Үүнийг сугандаа шөнө түрхэснээр хөлсний булчирхайн хөлс ялгаралтыг бууруулж, таагүй үнэрийг мэдэгдэхүйц дардаг байна. Иймд одооноос хөлс дарагчаа орой хэрэглээрэй.

Кофегоо өглөө сэрснээс 20-30 минутын дараа уух

Ихэнх хүмүүс өглөөг кофегоор эхлүүлдэг. Гэвч энэ нь буруу бөгөөд та кортизолын түвшнээ буурч, хэвийн хэмжээнд очих хүртэл хүлээх шаардлагатай. Өглөөний цагаар хүмүүсийн кортизол дааврын түвшин өндөр байдаг төдийгүй үүнийг кафейнтай хослуулснаар бидний бие гадны хүчин зүйлээс хамааралтай болж, байгалийн мөчлөг алдагдана. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд боссоноос 20-30 минутын дараа л кофегоо чанаж ууж болох юм.

Аяллын дэрийг энгийн дээр болгож хэрэглэх

Аяллын дэргүй аялал хамгийн тухгүй. Гэлээ гээд том дэр чирээд явна гэхээр ачаанд багтахгүй төвөг удна. Тэгвэл үүнийг шийдэж болох сонирхолтой арга зааж өгье. Дэрнийхээ чихээсийг гаргаад оронд нь цамц, дотуур хувцас, алчуур, оймс, салфетка гэх мэт жижиг зүйлс хийгээд цахилгаандаарай. Бүгдийг нь аюулгүй, эвтэйхэн багтаахын тулд бага зэрэг тетрис тоглоход гэмгүй. Мөн хэр их зүйл хийснээс зөөлөн эсвэл хатуу байх нь хамаарна. Ингээд л та тав тухтай бас илүү орон зайтай боллоо шүү дээ.

Бяцхан дасгал хөдөлгөөн

Дасгал хийх нь эрүүл мэнд, ерөнхий сэтгэл санааны байдалд маш сайнаар нөлөөлдөг хэдий ч олон цагийг сууж өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд зөв шийдэл биш ажээ. Судалгаанаас үзэхэд, эрчимтэй ба удаан дасгал хийх нь суурин амьдралын сөрөг үр дагаврыг тэнцвэржүүлэн өөрчлөх боломжгүй хэмээсэн байна. Харин үүний оронд богино хэрнээ ойр ойрхон дасгал хийж, хагас цаг эсвэл цаг тутамд босоод бага зэрэг алхаарай. Яваад аяга ус ууж, цонхоо онгойлгож цагийн дараа хаах гэх мэтээр. гол нь урт хугацаагаар “суух”-аас татгалзаж, өдрийн турш хөдөлгөөний тогтвортой байдлыг хангах нь чухал юм.

Нойроо хоёр хэсэгт хуваах

Бидний ихэнх нь нэг шөнийн 8 цагийн нойрыг авч дадаагүй байдаг. Та зүгээр л завгүй байна уу, эсвэл хэвийн биш санагдаж байна уу? Хэрэв шөнө дунд тогтмол сэрж, нэг цаг орчим ямар нэг зүйл хийж байгаад буцаад унтмаар санагдаж байвал сайны дохио гэнэ. Хүмүүс байгалиасаа үе шаттайгаар, тухайлбал эхний 4 цаг унтсаны дараа 1 цаг завсарлага аваад дахин 4 цаг унтах хандлагатай байдаг байна. Мөн та шөнө сэрдэг бол энэ нь нойргүйдэл биш юм. Үүнийг хоёр шатлалт нойр гэдэг бөгөөд нэг шатлалт нойрноос илүү зохистой гэж үздэг. Шөнө сэрүүн байхдаа даалгавраа хийх, бясалгах, суниах гэх мэт ямар ч зүйл хийж болно. Дараа нь нойрны хоёрдугаар хэсэгт орж, өглөөг эрч хүч дүүрэн угтаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!