Хүмүүсийн нүүрээ арчлахдаа гаргадаг нийтлэг алдаанууд: Үс болон биеийн арчилгаа ч багтсан

Зарим үед сайн чанарын, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд бидний арьсанд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа мэт санагддаг. Үүнд, найдваргүй борлуулагч, хугацаа нь дуусан бүтээгдэхүүн эсвэл ямар нэг найрлагаас харшлах гээд олон шалтгаан бий. Мөн зарим тохиолдолд бүсгүйчүүд шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэгслийг зөв ашигладаггүйтэй холбоотой ч байж мэднэ. Иймээс энэ удаа бид нүүрээ арчлахад ихэвчлэн ямар алдаа гаргадаг болохыг уншигч танд танилцуулахаар бэлтгэлээ.

Зовхины маскийг яг нүдэн доороо тавих

Зовхины маск нь арьс арчилгаанд тийм ч их цаг зарцуулж амждаггүй хүмүүст жинхэнэ тохирох зүйл юм. Ердөө 15хан минутын дотор мэдэгдэхүйц толигор чийглэг болгодог. Гэтэл хүн бүр уг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэггүй байна.Арьсны асуудлаас хамааран маскны нарийн хэсгийг нүдний ухархай руу(ингэснээр өргөн хэсэгт нь толигор болно) эсвэл өргөн хэсгийг ч нүдний ухархайруу харуулан (нүдний доорх хаван үрчлээс арилгах) тавьж болно. Гэхдээ нүдэндээ хэт ойртуулбал, улайлт цочрол өгөх өндөр эрсдэлтэй.

Сойзыг буруу хэрэглэх

Хуурай сойз нь гэрийн нөхцөлд хийж болох энгийн бөгөөд боломжийн үнэтэй биеийн массаж юм. Уг сойз нь цусны эргэлтийг сайжруулж тунгалгийн урсцыг дэмждэг байна. Цаашлаад биеийг хоргүйжүүлэх байгалийн нөхцөлийг бүрдүүлж, арьс арчилгаанд эергээр нөлөөлдөг. Хамгийн гол нь сойзыг зөв ашиглах ба ямар ч хамаагүй чиглэлд үрж болохгүй. Тунгалаг шингэн нь зүрх рүү урсдаг тул эсрэг чиглэлд массаж хийвэл үр дүнгүй болно. Нэмж хэлэхэд массажлахдаа даралтын хүчийг зөв тохируулж сойзны үсийг тийм ч хатуу биш байхаар сонгоорой.

Гоо сайхны мэс заслын үр нөлөөг гуаша массажнаас авах

Өнөө үед кварцаар хийсэн гуаша хэрэгслүүд улам бүр түгээмэл болж байна. Хүмүүс арьсаа мэдэгдэхүйц өргөж, толигор болгох үүднээс гуаша массажны хэрэгслийг худалдан авдаг. Гэвч олон хүмүүс үүнийг тогтмол хэрэглэсэн ч ямар нэг өөрчлөлт үзүүлэхгүй байгаа тухай дурьджээ. Гуаша массаж нь цусны эргэлтийг сайжруулж, арьсанд хүчилтөрөгч, шим тэжээлийн агууламжийг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлдөг (зөв хийвэл) хэдий ч коллагены түвшинг нэмэгдүүлж, арьсны уян хатан байдлыг хангаж чаддаггүй гэнэ. Түүнчлэн гуашаны нүүр арчилгааны үр нөлөө нь ямар ч судалгаагаар тогтоогдоогүй байна.

Хуурай шампуныг бохир үсанд түрхэх.

Бид бодохдоо үсээ бохирдсон үед хуурай шампунь хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ үсээ угаасныхаа дараа түрхвэл илүү үр дүнтэйаж. Ингэснээр бүтээгдэхүүн нь хуйхны булчирхайн шүүрлийг аажмаар шингээж, үс нэлээн удаан хугацаанд тослогтохгүй.

Сормуусны будгаа олон дахин гаргаж оруулах 

Бидний ихэнх нь сормуусаа будахаас өмнө жигд тараах болон хатаахгүй байхын тулд олон нааш цааш болгодог. Гэвч ингэснээр савруу агаар орж хурдан хатах асуудал үүснэ.

Урт хугацааны турш ижил бүтээгдэхүүн хэрэглэх

Өөрт тохирсон бүтээгдэхүүнээ олох нь бурхны бэлэг гэлтэй. Хурдан шингэж, арьсыг толигор болгож наалдамхай ч юм уу тослог мэдрэмж, үлдээхгүй бүтээгдэхүүн олвол байнга хэрэглэх хүсэл төрөх нь мэдээж. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь төдийлөн сайн зүйл биш юм. Бидний арьс аливаа зүйлд дасан зохицох хандлагатай байдаг бөгөөд ижил төрлийн бүтээгдэхүүн нь арьсанд хэвшил болдог. Зарим үед гоо сайхны бүтээгдэхүүнээ сольж байх нь үйлчлэх хугацааг нэмэгдүүлж, мэдэгдэхүйц үр дүн өгдөг байна.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв дарааллаар хэрэглэхгүй байх

Зөв гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэх нь нэг хэрэг. Зөв дарааллаар хэрэглэх нь өөр нэг хэрэг. Бүтээгдэхүүнийг зөөлөн бүтэцтэйгээс, хатуу бүтэцтэй хүртэл дарааллуулан түрхэх ба энэ хооронд тодорхой хэмжээний хугацаатай хэрэглэвэл илүү нөлөөтэй хэмээн үзжээ. Учир нь хатуу бүтэцтэй бүтээгдэхүүнийг хангалттай хугацаанд байлгаснаар сэрум болон гел нь төвөггүй шингэх юм.

Бидний ихэнхд нь чухал ярилцлага эсвэл болзооны өмнө буруу цагтаа батга гарч байсан биз. Өнөө цагт хүмүүс үрэвслээ арилгахын тулд эмийн сангийн бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглахад бэлэн гэлтэй. Гэвч ийм тохиолдолд шууд үр дүн гардаггүй. Батганы эсрэг бүтээгдэхүүн нь үр дүнд хүрч, арьсыг бүрэн шинэчлэхийн тулд дор хаяж 30 хоног шаардагдана.

Сормуусаа будсаны дараа дэрвийлгэгч ашиглах

Сормуусаа будсаны дараа дэрвийлгэх нь үнэхээр хорхой хөөргөн байдаг шүү дээ. Гэсэн ч үүнийг хийх нь буруугаар зогсохгүй аюултай аж. Сормуусны будаг нь сормуусыг эмзэгшүүлдэг ба үүн дээр нэмж дэрвийлгэвэл хугарч гэмтэж болох эрсдэлтэй.

Нүүрний порлоноо хэрэглэхээс өмнө норгохгүй байх

Маш цөөн хүн л нүүрний порлон хэрэглэх зааврыг уншдаг. Магадгүй зүгээр л өө дарагчаа парлам дээрээ шахаж тараах нь хэцүү биш санагдаж байгаа байх л даа. Гэхдээ үнэн хэрэгтээ үүнийг чийгтэй ашиглах ёстой ба үгүй бол өө дарагчийг өөртөө шингээдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!