Бидний эд зүйлсээ хадгалахад гаргадаг алдаанууд: Эдэлгээний хугацааг богиносгож, амархан эвдэрч гэмтэхэд хүргэнэ

Олон хүмүүс эд зүйлсээ хэрхэн зөв хадгалах талаар ойлголтгүй байдаг. Тиймээс энэ удаа хадгалалтын алдаа болон түүнээс хэрхэн сэргийлэх талаарх зарим зөвлөгөөг хүргэхийн сацуу самрыг шинэхэн эрүүл хадгалах аргыг зааж өгөх болно.

Угаалгын өрөөнд үнэртэй ус хадгалах

Үнэртэй усны найрлага нь температур болон гэрлийн нөлөөнд урвалд ордог тул угаалгын өрөөнд тавьснаар үнэр нь өөрчлөгддөг гэнэ. Мөн чийгшлээс болж шилэн дээр конденсаци хуримтлагдаж амархан гулсаж хагарах магадлалтай. Харин үнэртэй усаа сэрүүн хөргөгчид хийх нь хамгийн тохиромжтой газар юм.

 

Угаалтуурын ойролцоо шүдний сойз тавих

Ихэнх хүмүүс угаалтуурын дэргэд шүдний сойзоо байрлуулдаг. Гэтэл энэ нь хамгийн тохиромжгүй газар бөгөөд өндөр чийгшилтэй тул сойзны үсэнд бактери үржих нөхцөл болно. Тиймээс шүдээ угаасны дараа сойзоо сайтар зайлж, хатаагаад хуурай газар хадгалах хэрэгтэй.

Нүүр будалтын багсаа угаалгын өрөөнд хадгалах

Олон эмэгтэйчүүд угаалгын өрөөнд нүүрээ будан, тэндээ багс гэх мэт хамаг будгаа хадгалдаг. Гэвч энэ нь мөн л чийглэг дулаан газар тул нян амархан үржих нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн багсаа тогтмол угаахгүй бол арьсны үрэвсэл болон бусад асуудалд өртөх боломжтой.

Хутгыг бусад хэрэгсэлтэй хамт нэг шургуулганд хийх

Хутгыг бусад гал тогооны хэрэгсэлтэй хамт хадгалах нь мохоо болгож муутгадаг. Тиймээс хутгаа зориулалтын хөндлөн соронзон өлгүүрт, босоо байрлалтай өлгөх нь хамгийн сайн сонголт.

Цүнхээ бариулаас өлгөх

Цүнхээ удаан хэвээр нь хадгалахын тулд шүүгээний тавиур дээр тавих нь илүү тохиромжтой. Харин хаалганы бариул эсвэл өлгүүрээс өлгөснөөр хэлбэрээ алдаж сунах магадлалтай.

Угаалгын өрөөнд шалны алчуур байлгах

Угаалгын өрөөний чийгнээс болж шалны алчууранд хөгц нян үүсч, арилгахад төвөгтэй болдог. Иймээс шалны алчуураа хэрэглэсний дараа байнга хатааж байгаарай.

Ноосон цамцыг өлгөх

Сүлжмэл хувцсыг өлгүүрт өлгөвөл хурдан сунаж хэлбэрээ алддаг. Үүний оронд, тавиурт тавих нь зөв шийдэл боловч зайлшгүй өлгүүрт өлгөхөөр бол цамцаа голоор нь эвхэж, хоёр ханцуйг нь зэрэгцүүлээд зураг дээрх шиг өлгөөрэй.

Амтлагчуудаа ил тавих

Амтлагч нь үнэр амтаа хадгалахын тулд нарны шууд тусгалаас хол, сэрүүн, хуурай орчинд байх ёстой. Тийм учраас зуухнаас хол хуванцар биш шилэн саванд хийж тохиромжтой газрыг сонгоно.

Мөнгөн эдлэлийг бусад хэрэгсэлтэй холих

Мөнгөн эдлэлийг зурагдахаас сэргийлж, хооронд нь зайтай тусдаа газар хадгалах ёстой. Ингэснээр гялалзсан шинж чанар нь алдагдахгүй ба бусад хэрэгсэлтэй нэг дор байлгах хэрэггүйг санаарай.

Хавтастай баримтууд

Чухал баримт бичгүүдийг гэмтэхээс сэргийлж тусгай хавтсанд шургуулаад таглаатай хуванцар саванд хийгээрэй. Мөн хуурай сэрүүн газар хадгалах ба олоход хялбар байх үүднээс дугаарлахад илүүдэхгүй.

Гэрэл зургаа хайрцагт  хадгалах.

Гэрэл зургийг  хайрцагт хадгалах нь тун найдваргүй аж. Хайрцаг нь чийг нэвтрүүлдэг тул шарлаж муудах эрсдэлтэй. Харин тагтай хуванцар саванд хийж гэрэл дулаанаас хол байлгах нь тохиромжтой. Мөн зургуудаа сканердаад газар болон цагийг бичиж өгвөл илүү удаан хадгалах шинэлэг санаа болно.

Хувцаснуудаа ил өлгөх

Задгай өлгүүрт хувцас өлгөхөд тоос тортог болж ноосон хувцас соронзлогдох асуудал үүсдэг. Тиймээс аль болох хаалгатай шүүгээнд хийх шаардлагатай бөгөөд улирал нь болоогүй хувцаснуудаа гялгар уутаар бүтээвэл бохирдохгүй амар байдаг.

Угаалгын өрөөнд алчуур тавих

Угаалгын өрөөнд мөөгөнцөр үүсдэг тул алчуур халадаа байлгах нь тийм ч сайхан санаа биш. Цаашлаад нян бактери өсөх хамгийн тохиромжтой хэсэг болдог тул хатаагаад хувцасны шүүгээнд байрлуулахыг зөвлөж байна.

Нэмэлт мэдээ: Самар хэрхэн хадгалах вэ?

Ихэнх хүмүүс самрыг гялгар уут юм уу задгай саванд хадгалдаг. Гэвч самранд агуулагдах байгалийн тос өрөөний температурт хайлж, гашуун амттай болгодог. Тэгэхээр таглаатай хуурай, цэвэр аяганд хийж хөргөгчид хадгалаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!