Моодноос гарч хуучирсан хувцсаа загварлаг болгож өөрчилсөн бүсгүйн өгөх зөвлөгөө

Хүн бүрд загвар нь хуучирсан ч хаяж чаддаггүй хэдэн хувцас байдаг шүү дээ. Тэгвэл эдгээрийг өөр хувцастай хослуулан өдөр тутмын загварлаг хувцаслалтыг бий болгох хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

Урт юбка

Бараг бүх эмэгтэйчүүдэд ажилдаа зориулж  авсан урт юбка байдаг. Тэр үедээ өндөр өсгийт цамцтай хослуулдаг байсан ч өнөө цагт загвар нь хуучирсан гэхэд хэлсдэхгүй. Тиймээс ийм юбка-г хүрэм, жинсэн цамц, том сүлжмэлтэй задгай цамц зэрэгтэй  хослуулан доогуур нь арзгар ултай гутал эсвэл шаахай өмсөж үзээрэй. Үүнээс гадна гэдсээ халхлахын тулд нимгэн цамц, ташаандаа уяж болно.

Нарийн өмд

Нарийн өмдийг өсгийтэй гутал, богино цамцтай өмсөх нь тун тохиромжгүй харагддаг. Харин түүний оронд урт том цамц, өндөр ултай түрийтэй гуталтай өмсвөл төгс зохицно.

Нимгэн бариу даашинз

 Энэ төрлийн даашинз биеийн бүтцийг тэр чигт нь харуулдаг тул жаахан харвин хүртэл тодорч харагдана гээч. Гэхдээ гадуур нь хүрэм, хантааз, яак зэрэг сул загвартай хувцас өмссөнөөр уг асуудал шийдэгдэж, харин ч илүү загварлаг харагддаг.

Бариу жинс

Бариу жинсийг урт хүрэм, малгайтай цамцгүй төсөөлөхийн аргагүй. Үүн дээрээ нэмээд намхан ултай түрийтэй гутал өмсөхөд тохиромжтой ба богино түрийтэй гутал өмссөн бол урт оймс өмсөхийг зөвлөж байна.

Хуучирсан даашинз

Ийм төрлийн даашинзны урт болон өнгөнөөс шалтгаалан тохирох өнгийн том цамц дээгүүр нь өмсөөрэй. Ингэснээр хуучин загварыг халхлах бөгөөд бүс, гоёмсог гутлыг зохицуулж болно.

Богино бариу цамц

Орчин үед бариу цамцнаас илүү сул загвартай цамц моод болж байгаа билээ. Тэгвэл та үүнийгээ битүү захтай ноосон цамц болон малгайтай цамцны дотуур өмсөж болох юм. Мөн дугуй энгэртэй цамцны дотуур гурвалжин захтай цамц өмсвөл өмсвөл үнэхээр догь харагддаг.

Урт ханцуйтай цамц

 Хэдэн жилийн өмнө урт ханцуйтай цамцыг жинстэй хамт өмсөх нь жинхэнэ загварлагт тооцогддог байлаа. Харин одоо бодоход үнэхээр уйтгартай хэдий ч сул сүлжмэл даашинз, том хүрэм, хантаазны дотуур өмсөхөд муугүй хослол болно.

Богино савхин хүрэм

Өнөө цагт охид сул загвартай, эсвэл хэт богино савхин хүрэм өмсдөг болжээ. Бидний сайн мэдэх дундаж урттай савхи нь аль хэдийн хуучин үетэйгээ ард хоцорсон байна. Тиймээс ийм савхин хүрмээ цув, үслэг эдлэл болон нэхий хүрэмний дотуур өмсөхөөс өөр сонголт үлдээгүй ажээ.

Сонгодог загварын цув

Шулуун, өвдөг давсан гэх мэт энэ загварын цувнууд нь саяхан л тренд болж хавар намрын өнгийг бүрдүүлдэг байлаа. Гэвч өнгөрсөн жилээс загвар зохион бүтээгчид шинэ өнгө төрх урттайгаар дахин загварчилсан байна. Харин хуучин классик хийцтэй цуваа өргөн өмд, уналттай юбкатай хослуулж дээгүүр нь алчуур зүүн бүсэндээ хавчуулбал илүү дэгжин харагдах боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!