Амьдралыг тань 10 дахин амар хялбар болгох гал тогооны арга залиуд

Гэрийн ажил хийхдээ цаг хугацаа, зав зайг хэмнэх ухаалаг аргуудыг хүргэж байна.

  • Хийжүүлсэн ундаа нээхээс өмнө тагийг нь хэд хэд цохивол оргилохоос сэргийлдэг
  • Тал гадилаа зураг дээрх шиг хадгалснаар харлаж муудахгүй
  • Мөнгөн эдлэлийг кетчупээр цэвэрлэвэл сайн өнгө ордог.

  • Ногоон авокадог бүрэн боловсруулахын тулд гуриланд булхдаг. Та ердийн, бүхэл үрийн, улаан буудай гээд ямар ч төрлийн гурил ашиглаж болох ба 3-4 хоногийн дараа авакода боловсорч гүйцсэн байна. Харин дараа нь хэрэглэсэн гурилаа зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой.
  • Бяслагийг ногоо хальслагчаар илүү амархан зүсэж болдог.

  • Өргөст хэмхний ишийг мах эсвэл загас шарахдаа хэрэглэж болох ба луувангийн хальс, сонгины хальс чинжүүний иш зэргийг хадгалан хөлдөөгөөд гайхалтай сайхан ногоотой шөл хийдэг гэнэ шүү.
  • Ямар ч төрлийн ногооны ишийг оливын тос, бяслаг, сармис, самар гэх мэт нэмэлт бүтээгдэхүүнтэй хольж, нэг төрлийн “песто” соус хийж болно. Дараа нь үүнийгээ талхан дээр тавьж, салатанд хийх зэргээр хэрэглэвэл маш амттай байдаг.
  • Салат хийхдээ өндгөө хальслахгүй байхыг хүсвэл бүгдийг нь нэг саванд хийгээд буцалж буй усан дээр тавьж болгоорой.

  • Ямар ч төрлийн нухаш идэхдээ өрмөнцөрөөр хутгаж идвэл дөрвөлжин нүхнүүдэд нь орж илүү сайхан зохицол болно.

  • Гутал, үүргэвч гэх мэт зүйлсийг аяга таваг угаагчид угаах нь үнэхээр тохиромжтой шийдэл гэнэ. Дараа нь бүгдийг нь цэвэр усаар зайлаад шинэ юм шиг болдог байна.
  • Холигч хэрэглэхдээ эргэн тойрноо бохирдуулахгүйн тулд савны амсарт уут углахыг зөвлөдөг.

  • Ердийн хутганаас илүү гал тогооны хутга ашиглах нь загасны сэрвээ, тахиа, нугас зэрэг бүх зүйлийг хуваахад хамаагүй хурдан, аюулгүй байдаг.
  • Pringles-тэй төстэй урт савлагаатай чипс идэхдээ зураг дээр үзүүлсэн шиг цаас хийчихвэл гараараа авахаас амар байх нь мэдээж.

  • Машиний цонхоо манантахаас сэргийлж, суудлийн доор чийг шингээгч тавиад үзээрэй. Шөнийн турш ойролцоогоор 300мл ус хуримтлагддаг бөгөөд өглөө нь зүгээр л цонхруугаа цацахад хангалттай.
  • Шүүгээндээ саван байлгах нь бүх хувцсанд шингэж, үнэртэй усны хэрэг бараг л гарахгүй. Харин ямар үнэр үнэртүүлэхээ сайн бодож сонгоорой.
  • Хуучин аяга таваг хатаах тавиурыг угаалтуурын доор тавьж ашиглах нь мөн л тохиромжтой.

  • Дөнгөж тарьсан ургамлаа өөр газар суулгах хэрэгтэй бол ядаж 1 юмуу 2 долоо хоног хүлээгээрэй. Ингэснээр ургамал шарлах, хатаж үхэх магдлал эрс багасна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!